Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГАНУУД"

Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай азарганууд"-ыг тодрууллаа.

Нэгдүгээрт.  Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү  /6 оноо/

Хоёрдугаарт.  Өвөрхангай аймгийн Хужир сумын уугуул Пүрэвийн Батсайханы "Тэнгэрийн хээр азарга" АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү /4 оноо/

Гуравдугаарт. Архангай аймгийн Хотонт сумын уугуул НАУ Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав /4 оноо/

Дөрөвдүгээрт.  Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Нэргүйн Амарбаясгалангийн буурал АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв /4 оноо/

Тавдугаарт.  Өмнөговь аймгийн Цогццэций сумын уугуул МУТМУ Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн "Ажнай цавьдар азарга" АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн тав /4 оноо/

 

“Булганхангайн хурд-2015” Хангайн бүсийн уралдаан Булган аймагт амжилттай зохион байгуулагдлаа Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хангйан бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Булган аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.
МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН УЯАЧИД ММСУХ-ны Рейтэнгийн зөвлөлийн 2010 оны хурлын 2-р шийдвэрээр Монгол улсын өндөр чансаатай уяачид, унаач хүүхдүүд, азарга, их наснны морьдыг рейтэнгийн зөвлөлийн чансаа тогтоох журмын дагуу эрэмблэж тогтоолоо: