Мэдээ мэдээлэл

“Булганхангайн хурд-2015” Хангайн бүсийн уралдаан Булган аймагт амжилттай зохион байгуулагдлаа

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хангйан бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Булган аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.

Энэхүү шийдвэрийн дагуу анхдагчийн өлгий болсон Булган хангайд олон газрын хурд чуулсан өргөн дэлгэр сайхан наадам 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Булган аймгийн Булган суманд  Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн зуны уралдааныг Үндэсний их баяр наадмын тухай хууль, “Монголын хурдан морины уралдааны дүрэм” Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадамд монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам” зэргийг баримтлан амжилттай сайхан зохион байгуулж өндөрлөлөө.

Энэхүү хурдан морины уралдаанд Монгол Улсын Тод Манлай Уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг, Цогтын Батсайхан, Монгол Улсын Манлай Уяач Гүрбазарын Батчулуун, Цэрэндэжидийн Цэнд-Аюуш, Даариймаагийн Жаргал, Цэгмидийн Цэнгэл, Пүрэвийн Мэндбаяр , Дамбын Хишигжаргал , Намжилцэрэнгийн Даш-Өлзий  Монгол Улсын Алдарт Уяач Гордоогийн Доржпүрэв, Сумъяасүрэнгийн Ганбаатар, Түвдэнгийн Батцоож, Анандын Ариунсайхан Дэмбэрэлийн Дэлгэрбаяр , Чулуунбаатарын Алтансүх болон улс, аймаг, сумын цолтой ахмад үеийн  болон  залуу уяачдын уяж сойсон нас насны 740 гаруй хурдан хүлэг морьд уралдлаа.

Хангайн бүсийн хурдан морины уралдааны зохион байгуулалтыг хангах зорилгоор Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, аймгийн “Булганхангай” МСУХ, Булган аймгийн Засаг даргын гурвалсан гэрээ байгуулан ММСУХ-ны Тэргүүлэгчдийн Хурлаас томилсон комиссоор, Дэд тэргүүн Ц.Туваан, тэргүүлэгч Н.Даш-Өлзий, Ц.Батсайхан, Д.Хишигжаргал нар хүрэлцэн очсон байна.

“Булганхангайн хурд-2015” Хангайн бүсийн зуны уралдаанд нийт 12 аймгийн 65 сумын 200 гаруй уяачид худан хүлгээ сойж наадаснаас Булган аймгийн уяачид нийт 4 түрүү, 10 айраг, Завхан  аймгийн уяачид 2 түрүү,3 айраг, Төв аймгийн уяачид 1 түрүү, 4 айраг, Улаанбаатар хотын уяачид 1 түрүү, 3 айраг, Хөвсгөл аймгийн уяачид 1 түрүү, 3 айраг, Говь-Алтай аймгийн уяачид 4 айраг,  Орхон аймгийн уяачид 4 айраг, Дорнод , Өвөрхангай, аймгийн уяачид тус бүр 1 айраг хүртэж хурд хуваан урамтай сайхан наадацгаалаа.

 

БАРУУН БҮСИЙН “МОНГОЛ УЯАЧ-3000” ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн МСУХолбоодыг батламжилж, сүүлийн жилүүдэд санаачилж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн юм.
2013- морины ертөнцөд өрнөсөн ”оны онцлох” үйл явдлууд Морьтон монголчууд бид дэлхийн талыг морин туурайгаараа тамгалаж, морин дэл дээр тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байсан гайхамшигтай ард түмэн гэдгээ дэлхий дахинаа харуулж, Генниссийн хос амжилтын эзэд болцгоосон.
Дорнод аймагт зохиогдсон Зүүн бүсийн хурдан морьдын уралдааны тухай мэдээлэл МУ-ын Засгийн газрын шийдвэрээр зохиогддог хурдан морьдын бүсийн урадааны нэг Зүүн бүсийн хурдан морьдын уралдааныг Дорнод аймгийн Чойбалсан хотод 2009 оны 7 сарын 25-26 өдрүүдэд ММСУХолбоо, Орон нутгийн засаг захирагаатай хамтран Дорнодын Их хурд-2009 нэртэйгээр зохион явууллаа. Газар газараас ирсэн зургаан насний нийт 2000 гаруй хурдан хүлгүүд тоосоо өргөсөн том наадам болж өнгөрлөө.