Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГАНУУД"

Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай азарганууд"-ыг тодрууллаа.

Нэгдүгээрт.  Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү  /6 оноо/

Хоёрдугаарт.  Өвөрхангай аймгийн Хужир сумын уугуул Пүрэвийн Батсайханы "Тэнгэрийн хээр азарга" АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү /4 оноо/

Гуравдугаарт. Архангай аймгийн Хотонт сумын уугуул НАУ Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав /4 оноо/

Дөрөвдүгээрт.  Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Нэргүйн Амарбаясгалангийн буурал АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв /4 оноо/

Тавдугаарт.  Өмнөговь аймгийн Цогццэций сумын уугуул МУТМУ Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн "Ажнай цавьдар азарга" АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн тав /4 оноо/

 

158 хурдан даага уралдлаа Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойн хурдан морины уралдааны хөөрхөн дааганы уралдаанд газар газраас цугласан 183 даага бүртгүүлсэнээс 158 даага гарааны зурхайгаас гарсан.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны эрлийз дунд нас 1.Дундговь аймгийн Луус сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Сэрээгийн Шинэбаатарын хонгор халзан үрээг уралдаанч хүү Б.Цэрэндагва унаж түрүүлгэлээ
Ээжүүд хурдан морь унадаг хүүгээрээ бахархсан үдэш байлаа. ММСУХолбоо 2011 оны шилдэг 9-н хурдан морины хүүхдүүдээ ээжүүдийнх хамт урьсан байлаа.