Мэдээ мэдээлэл

2019 ОНЫ ШИЛДЭГ ГАЛ УЯА

Д.Занабазар тэргүүнтэй "Дорнын унага" гал уяа

Монголын морин спорт, уяачдын холбоо гал уяадаас "ШИЛДЭГ ГАЛ УЯА"-г жил бүр шалгаруулж цагаан сарын баяраар шагналыг олгодог уламжлалтай билээ. ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар  сарын 07-ний өдрийн 1/03 дугаар тогтоолоор шилдэг гал уяагаар Д.Занабазар тэргүүнтэй "ДОРНЫН УНАГА" галын хамт олныг шалгаруулж, шагналыг 2020 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр буюу намрын дунд сарын хар бар өдөр төв холбоон дээрээ гардуулан өглөө. 

1.2019 оны шилдэг гал уяагаар шалгарсан  "ДОРНЫН УНАГА" гал уяаны хамт олон

 2019 оны шилдэг гал уяагаар шалгарсан "Дорнын унага" гал уяаны хамт олонд Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар баяр хүргэе. Та бүхнийг морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

 

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан ихнасны албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морийг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж түрүү магнайд хурдлууллаа
“Их хурд 8” азарганы уралдаанд Баасансүрэнгийн Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан  азарганы уралдаанаар эхэллээ.
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Завхан аймгийн Эрдэнэсайхан сумын уугуул Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн цавьдар азаргыг 12 настай уралдаанч хүү М.Билгүүнтөгс унаж түрүү магнайд хурдлууллаа