Мэдээ мэдээлэл

2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБООД

2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

ММСУХолбоо 21 аймгийн салбар холбоодоос "ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБОО", ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБОО"-г жил бүр шалгаруулж цагаан сарын баяраар шагналыг олгодог уламжлалтай билээ. ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар  сарын 07-ний өдрийн 1/03 дугаар тогтоолоор шилдэг, шилдэгийн шилдэг аймгийн салбар холбоодоо шалгаруулж, шагналыг 2020 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр буюу намрын дунд сарын хар бар өдөр төв холбоон дээрээ гардуулан өглөө. 

1. Шилдэгийн шилдэг аймгийн салбар холбоогоор МУМУ Б.Ерөөлт тэргүүнтэй Ховд аймгийн "Алтайн унага" МСУХ

2. Шилдэг аймгийн салбар холбоогоор Ч.Сарангэрэл тэргүүнтэй Төв аймгийн МСУХ

2019 оны шилдэг болон шилдэгийн шилдэг аймгийн салбар холбоогоор шалгарч, шагнагдсан Төв аймгийн МСУХ, Ховд аймгийн "Алтайн унага" МСУХолбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт уяачидад нь Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар халуун баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье. Та бүхнийг морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

 

Азийн морин уралдааны холбооны 37 дугаар чуулган зохион байгуулагдана Азийн морин уралдааны холбооны 37 дугаар чуулган 2018 оны 05 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах юм.
МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН ИХ НАСНЫ МОРЬД” МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН ИХ НАСНЫ МОРЬД”