Мэдээ мэдээлэл

МСНЭвлэлтэй санамж бичиг байгууллаа.

ММСУХолбоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2020 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн морин цагт Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны зорилго нь Монгол үндэсний их өв соёлын цөм болох Монгол морьтны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлын өв уламжлалыг залгамжлан хөгжүүлэх, түүний дотор хурдан морины уралдаан бол үндэсний уламжлалт спорт болох түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, таниулах, Монголын морин спортыг хөгжүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо.

 

 

Азийн морин уралдааны холбооны 37 дугаар чуулган зохион байгуулагдана Азийн морин уралдааны холбооны 37 дугаар чуулган 2018 оны 05 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах юм.
Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант Монгол улсад айлчилав Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын урилгаар Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч,Олон улсын морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн ноён Гай Сержант Монгол оронд айлчилж байна.
Их насны түрүү, айргийн морьд тодорлоо Их насны түрүү, айргийн морьд тодорлоо