Мэдээ мэдээлэл

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Хөвсгөл аймгийн "Дэлтэй Цэнхэр" МСУХ нэгдлээ.

Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Хөвсгөл аймгийн "Дэлтэй Цэнхэр" МСУХолбооны нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

2021 ОНД ЗУРГААН БҮСИЙН УРАЛДААН БОЛНО ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдах хурдан морины зуны бүсийн уралдаан наадмын товыг баталж, тогтоол гарган танилцуулга, холбогдох бичиг баримтын хамт Засгийн газарт хүргүүлжээ. 2021 онд зохион байгуулах бүсийн уралдаан болон цаг үеийн асуудлуудын талаар ММСУХ-ны Ажлын албаны дарга Б.Батбаатараас тодрууллаа.
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД" Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай уяачид"-ийг тодрууллаа.