Мэдээ мэдээлэл

ММСУХ ивээн тэтгэгчиддээ холбооны тусгай шагнал гардуулав

ММСУХ-ны удирдлага “Дүнжингаравын хурд-2009” Хаврын төвийн бүсийн уралдааныг ивээн тэтгэсэн байгууллага, хүмүүсийг “Бройхаус” ресторанд хүлээн авч уулзан, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд холбооны хүндэт өргөмжлөл, холбооны тусгай шагналаар шагнав.

 

  Ерөнхий ивээн тэтгэгч “Дүнжингарав худалдааны төв”, “Нийслэлийн засаг даргын тамгын газар”, “Макс групп”, “Авзага трейд” ХХК эдгээр  хамт олонд нийт уяачид, морьд сонирхогчдынхоо өмнөөс халуун талархал илэрхийлье.
Та бүхний ажил үйлс өөдрөг, хийморьтой байх болтугай.

МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА. ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч Ө.Пүрэвбаатар "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан"боллоо.
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны шинэ жилийн цэнгүүн болов. Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугларсан 500 гаруй уяачид шинэ жилийн цэнгүүнээ тэмдэглэн баярлахаар “MARSHAL LUXURY” клубт хүрэлцэн ирсэн байв.
ММСУХ-ны Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хийжээ ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 04 сарын 15-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.