Мэдээ мэдээлэл

ММСУХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧ Н.БАТТӨМӨР "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ"

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аяныг дэмжиж ММСУХ-ны Тэргүүлэгч Нямын Баттөмөр 1 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандив өргөж сайн үйлсийн аянд нэгдсэн Улсын цолтнууддаа морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хурдан морь унаач хүүхдийн анхдугаар улсын зөвлөлгөөн болов. ММСУХолбоо хурдан морь унаач хүүхдийн анхдугаар зөвлөлгөөнийг улаанбаатар хотноо 2012 оны 5-р сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна Архангай, Булган, Төв зэрэг аймгийн хамгийн сайхан амттай, уруул чимчигнүүлсэн 9 айлын айраг ирснээс Булган аймгийн Могод сумын малчин Б.Батсайханы айраг хамгийн Сайхан айргаар шалгарлаа. 
“МОЛОРЭРДЭНЭ” хурдан морины уралдаан хүй долоо худагт боллоо. ММСУХ-ны 2011 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хурдан морины “МОЛОР-ЭРДЭНЭ” уралдаан зохион байгуулалтын өндөр түвшинд болж өндөрлөлөө.