Мэдээ мэдээлэл

МУТМУ Л.БАТМӨНХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аяныг дэмжиж МУТМУ Лхагвагийн Батмөнх 1 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандив өргөж сайн үйлсийн аянд нэгдсэн Улсын цолтнууддаа морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

УЛСЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДЫН МАТЕРИАЛ АВЧ БАЙНА. 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Улсын цолны болзол хангасан уяачдын материал хүлээн авч байна.
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАС" Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай их насны морьд"-ыг тодрууллаа.
Монгол уяачийн уясан хүлэг Америкт түрүүлжээ. Сансар хайрхны агь хялгана салхины аясаар "адуу адуу" хэмээн долгилон халиурах бөлгөө. “Тэлмэн зэрэглээн дунд эмнэг адуу шиг цовхчих тэр хөх мөнхийн уул” Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт хөндөлсөн буй. Энэ хайрхны нэртэй буюу “Сансар уул” гэдэг хүлэг Америкийн West Virgina мужийн “Charles town” морин тойруулгын уралдаанд түрүүлж торгон жолоо өргүүлжээ.