Мэдээ мэдээлэл

Монголын уяачид олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ.

Монголын уяачдын төлөөлөл ХБНГУ-ийн нийслэл Берлин хотноо 2009*12*10-13 ны өдрүүдэд болсон олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ.

Үзэсгэлэнд ММСУХ ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн тэргүүтэй Монгол улсын тод манлай уяач Ц,Дуламсүрэн , Монгол улсын тод манлай уяач Ц.Аюуш Монгол улсын алдарт уяач Г,Баттөмөр Хэнтий аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн Н.Санжаадорж , Сүхбаатар аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Г.Амартайван ,Булган аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн П.Мэндбаяр , Улаанбаатар хотын Морин спорт уяачдын холбоо Л.Цагаандалай ,Ө.Алтанхуяг ,зурагчин Будхуу ,зураглаач ,найруулагч ,сэтгүүлч Я.Болдбаатар нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцоод иржээ.

Монгол улс энэ жил тус үзэсгэлэнгийн “Түнш орон”-оор шалгарч оролцсон бөгөөд “Hippologica-2009” үзэсгэлэнгийн нээлтийн хэвлэлийн бага хурал Монголын павилонд болж дэлхийн 40 гаруй орны сурвалжлагч сэтгүүлчид Монгол гэрт зочилон хэвлэлийн бага хуралд оролцжээ.

ММСУХ Монгол улсынхаа төрийн дуулалыг Берлиний тэнгэрт эгшиглүүлж уг үзэсгэлэнд морьтны гайхамшиг үзүүлбэрээ үзүүлж ,хурдан мориныхоо цолыг дуудаж,Монголын хурдан морины уралдааныг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргаж , хурдан морины уралдааны видео бичлэг,монголын морины соёл , нүүдэлчдын соёл ,аж амьдралыг харуулсан 2 баримтат кино ,ил захидал , ширээний календар зэргийг европын морь сонирхогчид,морины мэргэжилтэнүүдэд дэлгэн сонирхуулжээ.

Тус үзэсгэлэнд дэлхийн 40 гаруй орны 240 гаруй спортын холбоод ,морины эдлэл хэрэгсэл, эм тариа, тэжээл үйлдвэрлэгч пүүс компаниуд оролцсон байна.

ММСУХ уг үзэсгэлэнгийн үеэр Бельгийн эрдэм шинжилгээний байгуулагатай хамтран “Хурдан морины шүдийг эрүүлжүүлэх “ төсөл хэрэгжүүлэхээр тохиролцож  гарын үсэг зуржээ.

Мөн ММСУХ Европын морин уралдааны холбоо , Берлин Бранденбургийн холбоо , Морин спортын томоохон сэтгүүл хэвлэл мэдээлэлийн газруудтай харилцан холбоо тогтоож цаашид хамтран ажиллах болжээ.

ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдын урилгаар Германы Бундестагын гишүүн ,Европын морин уралдааны холбооны ерөнхийлөгч Петер Данскерт Монгол улсын Үндэсний их баяр наадмын үеэр айлчлахаар болсон байна.

Ийнхүү ММСУХ гадаад харилцаагаа амжилттай хөгжүүлж,монгол уяач дэлхийн морьтон ард түмэнтэй мөр зэрэгцэн морины хөгжлийн төлөө хамтран зүтгэх ажлын алхмаа амжилттай хийлээ.

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдааны бичлэг Хурдан соёолон насны уралдаанд газар газрын шандаст 264 хүлэг бүртгүүлснээс 196 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс:
МОНГОЛ УЛСЫН 2016 ОН ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД
Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан даага барианд орлоо Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 370 жилийн ойн Даншиг наадам буюу Хангайн бүсийн хурдан морины уралдааны эхний өдөр бага 3 насны морьд уралдаж дааганы уралдаанаар өндөрлөлөө.