Мэдээ мэдээлэл

"ХҮЙ МАНДАЛ" ГАЛЫН УЯАЧИД МОРЬТНЫ ХИЙМОРЬ АЯНД НЭГДЛЭЭ

“Морьтны хийморь” аян

З.Батбаяр тэргүүнтэй МУМУяач Т.Ихбаяраар ахлуулсан “Хүй мандал” гал уяа ММСУХ-ны Ерөнийлөгчийн уриалсан “Морьтны хийморь” аяныг түүчээлж 10 сая төгрөгийн хандив өргөж нэгдлээ. Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон “Хүй мандал” галын уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

МОНГОЛ УЯАЧИЙН МОРЬ ДЭЛХИЙН АВАРГАД ТҮРҮҮЛЛЭЭ 2015 оны 10 сарын 31-ны өдөр монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр байлаа. Яагаад гэвэл монгол уяачийн ур ухаан дэлхийд үнэлэгдэж, уясан хүлэг нь чансаа өндөр уралдааныг магнайлсан юм. Морьтон түмний түүхэнд бичигдэх гайхам амжилтын эзэн бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатар юм.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан "ARC DE TRIOMPHE" боллоо. Дэлхийн морьтны соёлын зүтгэлтнүүд Парис хотод чуулж байна.
Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн амжилттай болж өнгөрлөө... ММСУХ-ны хамт олон болоод хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.