Мэдээ мэдээлэл

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн амжилттай болж өнгөрлөө...

ММСУХ-ны хамт олон болоод хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн  SS-club-ийн их танхимд нижгэр болж өнгөрлөө. ММСУХ-ны хамт олон , хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.

ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд үг хэлснээр хүндэт зочид төлөөлөгч , уяачдад зориулсан шинэ жилийн цэнгүүн эхэлж, уламжлал ёсоор Монгол Улсын 2014 оны өндөр чансаатай  9-н уралдаанч хүүхэд , 9-н уяач,  9-н азарга, 9-н их нас , 9-н Эрлийз дээд насны хүлгүүдээ тодорсныг зарлан алдаршуулснаас гадна Монголын Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүн дээд шагнал "Молор Эрдэнэ" одонгоор  Монгол Улсын Тод Манлай уяач , ММСУХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Завхан аймгийн Улиастай сумын уугуул, Дашзэвэгийн Дагвадоржийгшалгарсныг албан ёсоор зарлаж шагналийг гардуулав.

Нэр хүндтэй эрхэм шагнал “Молор Эрдэнэ” одонг хамгийн анх  Өвгөн ноён Хар дэл жанжин бэйс М.Пүрэвжавт нэхэн олгож байсан бол өнгөрсөн жил ММСУХ-г анх үүсгэн байгуулагчдад   , олгосон байдаг.

ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонг Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнадаг журамтай...

Мөн түүнчлэн Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морины зүтгэлтэнд олгодог Азийн Морин Уралдааны холбооны  “Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгосон билээ.  “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэд онцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгогдож байх юм.

Анхны “Алтан морь” шагналыг ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр 3 жил дараалан  шалгарч, “Их хурд-5” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Ажнай шарга” гал уяаны уяач Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын эрхэм гишүүн Батсүхийн Наранхүү авч байсан билээ. Мөн \"Арвагар хээр” МСУХ-ны нарийн бичиг Ю.Үнэнбүрэн, “Монхангай” группийн Ерөнхийлөгч С.Сэргэлэн , МУТМУяач Дашзэвэгийн ДАГВАДОРЖ, МУ-ын гавьяат барилгачин МУМУ Пүрэвийн МЭНДБАЯР , МУТМУяач ММСУХ-ны ,Дэд ерөнхийлөгч Хадбаасангийн Бат-Эрдэнэ нар “Алтан морь”-ны эзэд болцгоож байсан бол энэ жилийн \"Алтан морь\"-ны эзнээр Монгол Улсын Тод Манлай Уяач , ММСУХ-ны , тэргүүлэгч гишүүн Дагвадоржийн Цэрэнжигмэд тодорлоо.

ММСУХ-ны “Эрдэнийн очир” одонгоор МММСУХ-ны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвхи, зүтгэл гарган оролцсон  морины зүтгэлтнүүд, уяачид, салбар холбоодын удирдлагуудад олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. ММСУХ-ны тэргүүлэгч Д.Төмөрбаатар
  2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат Аймгийн Алдарт уяач, өндөр настан Сономбалын Хишгээ
  3. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат Монгол Улсын Алдарт Уяач , Улсын аварга малчин, өндөр настан А.Кадыл,
  4. Монгол Улсын Манлай уяач Д.Батчулуун
  5. Монгол Улсын Манлай уяач Ц.Цэнд-Аюуш
  6. ММСУХ-ны тэргүүлэгч Ж.Баттулга,
  7. Дундговь аймгийн МСУХ-ны тэргүүн Ц.Ганхүү,
  8. Баянхонгор аймгийн МСУХ-ны тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ
  9. Булган аймгийн МСУХ-ны тэргүүлэгч А.Лхагвасүндэв,
  10. Өвөрхангай аймаг дахь МСУХ-ны тэргүүлэгч Н.Мягмар
  11. Гарааны төхөөрөмжийг санаачлагч  С.Сосорбарам
  12. Нийслэлийн МСУХ-ны тэргүүлэгч Л.Алтанхуяг
  13. Нийслэлийн МСУХ-ны тэргүүлэгч Б.Эрдэнэ-Очир
  14. Монгол орноо нар зөв тойрч аялсан “Морьтон монгол” төслийн баг тэргүүтэй олон хүн энгэрээ мялаасан юм.

Харин жил бүр уламжлал болгон шалгаруулдаг \"шилдэг бүтээл\"-ийн шагналыг Монгол уяачын Эрдэнийн судрыг санаачилж бүтээсэн Завхан аймгийн Яруу сумын уугуул, ММСУХ-ны тэргүүлэгч Цагаанбандийн Баянжаргал хүртлээ.

/Монголчууд өнө эртнээс номыг оройн дээд эрдэн хэмээн дээдэлж, есөн эрднээр бүтээн, хойч үеийнхээ билэг оюуныг номын цагаан хураар ундаалдаг сайхан уламжлалыг хадгалж Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт уяач, шинжээч, зураач Хардэл жанжин бэйс өвгөн ноён Минжүүрдоржийн Пүрэвжавын “Нууцаас нууц, далдаас далд, шулуун журамт” судрыг эмхтгэж бүтээсэн Эрдэнийн судар юм/    

 ММСУХ-ны шилдэг сэтгүүлчийн шагналыг ММСУХ-ноос 2014 оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар News agency-Агентлаг буюу http://www.news.mn ,Шилдэг сэтгүүлчээр ETV телевизийн сэтгүүлч М.Оюунбаатар,  Шилдэг зурагчнаар BAKU фото студийн захирал Ж.Батбаатар нарыг тус тус шалгаруулжээ.

 Монголын уяачдын баярт МУГЖ , Г.Батбаяр ,Г.Ганзориг МУСТА ,Б.Батболд , Жавхаасайхан , Үүрийнтуяа ,  Л.Нарантуяа , нарын уран бүтээлчид хүрэлцэн ирж аялгуу эгшгийн хөг нэмлээ. Хүрэлцэн ирсэн хүндэт зочдын дунд азын сугалаа явагдаж тохирлын азтангууд хазаар хожлоо.  Баярын цэнгүүны үеэр  өвлийн өвгөн , цасан охидын хамтаар  хүрэлцэн ирж уяачдын эрхэмсэг гэргий  нарт бэлэг гардуулсан юм.  

Содон сониноор дүүрэн Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн өргөн дэлгэр сайхан болж өнгөрсөн юм.

 

Төвийн бүсийн уралдааны нээлт боллоо Монголын морин спорт, уяачдын холбооноос төвийн бүсийн хурдан морины уралдааныг өнөөдөр Хүйн долоон худагт тус холбооны үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ.
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны шинэ жилийн цэнгүүн болов. Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугларсан 500 гаруй уяачид шинэ жилийн цэнгүүнээ тэмдэглэн баярлахаар “MARSHAL LUXURY” клубт хүрэлцэн ирсэн байв.
АЗИЙН МОРИН УРАЛДААНЫ ХОЛБООНЫ ТҮҮХ Азийн морин уралдааны зөвлөлийг Япон улсын морин уралдааны Холбооны ерөнхийлөгч Todamasa Sakai, болонRangoon Turf Клубын Ноён U Chifkhine нарын санаачилагаар 1960 онд зохион байгуулсан