Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

      Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Хэнтий аймгийн "Сэцэнханы хурд" МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. Сайн үйлсийн аяныг түүчээлж оролцсон Хэнтий аймгийн "Сэцэнханы хурд" МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Луус сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Сэрээгийн Шинэбаатарийн Хар үрээг 11 настай уралдаанч хүү У.Энхжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Гансүхийн Хадбаатарын бор халзан үрээг уралдаанч хүү Э.Буянтогтох унаж түрүү магнайд хурдлууллаа
Амгалан төрийн ажнай шарга азарганы төл ирээдүйн түмэн эхээр тодорлоо “Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы уралдаан дөрөв дахь жилдээ амжилттай зохиогдож өнгөрлөө.