Мэдээ мэдээлэл

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МСУХ НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Өвөрхангай аймгийн "Арвагар хээр" МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. Сайн үйлсийн аяныг түүчээлж оролцсон Өвөрхангай аймгийн "Арвагар хээр" МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн амжилттай болж өнгөрлөө... ММСУХ-ны хамт олон болоод хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.
“Дүнжингарав-2018” эрлийз дээд насны албан ёсны цуваа Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол Улсын Тод Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийн “Аргамаг” зээрд азаргийг 12 настай уралдаанч хүү Золжаргалын Мөнгөншагай түрүү магнайд хурдалжээ.