Мэдээ мэдээлэл

ХУРДАН МОРЬ УНААЧ ЗУРГААН ДЭД МАСТЕР ТӨРЛӨӨ

ММСУХ Биеийн тамир спортын газартай хамтран хурдан морь унаач хүүхдүүдэд спортын мастер, дэд мастер цол олгох цол зэргийн ангиллын нэгдсэн журам батлан гаргасан билээ. Энэ журмын дагуу энэ жил анхны дэд мастерууд төрөн гарлаа.

ММСУХ Биеийн тамир спортын газартай хамтран хурдан морь унаач хүүхдүүдэд спортын мастер, дэд мастер цол олгох цол зэргийн ангиллын нэгдсэн журам батлан гаргасан билээ. Энэ журмын дагуу энэ жил анхны дэд мастерууд төрөн гарлаа. Нэгдсэн журмын дагуу ММСУХ-ны “Шилдэг унаач хүүхэд”-аар хоёр удаа шалгарвал “Спортын дэд мастер”, гурван удаа шалгарвал Спортын мастер болох учиртай.

Дээрх    болзолыг   хангасан  зургаан хүүхдэд Спортын дэд мастерийн үнэмлэх, тэмдгийг гардууллаа. Үүнд “Агт эрдэнэ” галын унаач Б.Адьяабазар, “Талын хүлэгч” галын унаач П.Энхтөр, “Ажнай шарга” галын унаач Ц.Лхагвасүрэн, “Босоо хүлэг” галын унаач Мягмарсүрэн, “Түмний эх” галын унаач З.Шинэбаяр, “Макс” галын унаач Л.Лхагвасүрэн  нар Монголын хурдан морь унаач  хүүхдүүдээс анх удаа спортын зэрэг цолтой боллоо. Хурдан морь унаач эдгээр хүүхдүүдэд Спортын дэд мастерийн үнэмлэх тэмдгийг ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд долоон сарын 9-нд Төрийн ордон дахь ажлын өрөөндөө гардууллаа.  

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан шүдлэн насны албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулганы “Тэнүүн” хонгор үрээг уралдаанч хүү 13 настай Т.Отгонжаргал унаж түрүүлгэлээ
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Т.Батжаргалын Хээр үрээг уралдаанч хүү Г.Нямбаясах унаж түрүү магнайд хурдлууллаа
2014 онд , Улс , Бүсийн уралдаанд түрүүлж , айрагдсан хурдан морьдын амжилтыг эмхэтгэсэн ном хэвлэгдэн гарлаа Молор эрдэнээ дээдлэн шүтэж хүлэг мориорооо их түүх, сайн үйлсийг бүтээсээр ирсэн Монголчууд Хөхөгчин хонь жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.