Мэдээ мэдээлэл

Түрүү их насыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа

Түрүү магнайд хурдалсан Т.Галбадрахын хээр морины байны шагнал болох “Land cruiser” 200 маркийн төмөр хүлгийн түлхүүр болон уралдаанч хүү 9 настай Пүрэвбатд нэг өрөө байрны түлхүүрийг ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Хишигжаргал гардуулан өглөө. 

Монголын морин спортын уяачдын холбооноос  гурван жилд нэг удаа зохион байгуулдаг монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан, Монгол туургатны морьтны өв соёлын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

"Их хурд-8" наадмын их насны уралдааны түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор түрүү магнайд хурдалж торгон жолоо өргөсөн билээ.   Түрүү магнайд хурдалсан Т.Галбадрахын хээр морины байны шагнал болох “Land cruiser” 200 маркийн төмөр хүлгийн түлхүүр болон уралдаанч хүү 9 настай Пүрэвбатд нэг өрөө байрны түлхүүрийг ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Хишигжаргал гардуулан өглөө. 

Маргааш ММСУХ-ноос нэг өрөө байрны эзэн болсон гурван хүүхдэд байрыг нь албан ёсоор хүлээлгэн өгч хадаг зүүж өгөх аж. 

 

Дуучин А.Хосбаяр, Д.Мөнхбат. Энэ бол нэрт дуучин П.Адарсүрэн агсны дуулж олны хүртээл болгосон "Тод магнай" дуу юм. Яруу найрагч Ж.Шагдар, хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн нарын хамтын уран бүтээл тус дуу нь алтан үеийн хитүүдийн нэг билээ
Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан даага барианд орлоо Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 370 жилийн ойн Даншиг наадам буюу Хангайн бүсийн хурдан морины уралдааны эхний өдөр бага 3 насны морьд уралдаж дааганы уралдаанаар өндөрлөлөө.