Мэдээ мэдээлэл

ММСУХ Дэлхийн Үндэсний Спортын Холбоонд гишүүнээр элслээ

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо гадаад харилцаагаа бэхжүүлэх, тэлэх бодлогыг баримталсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Азийн болон Дэлхийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсэж байсан бол өнөө жилээс Дэлхийн үндэсний спортын холбоонд харьяалагдахаар болжээ.

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо гадаад харилцаагаа бэхжүүлэх, тэлэх бодлогыг баримталсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Азийн болон Дэлхийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсэж байсан бол өнөө жилээс Дэлхийн үндэсний спортын холбоонд харьяалагдахаар болжээ.

Тодруулбал 4 сарын 20, 21-ний өдрүүдэд Казахстан улсын Алма-Ата хотноо болсон Дэлхийн үндэсний спортын II Их хуралд Ерөнхийлөгч Цогтын Батсайхан, Гадаад харилцаа судалгаа, сургалтын бодлогын хорооны дарга Пүрэвийн Сэргэлэн нарын Монголын Морин Спорт Уяачдын Холбооны төлөөлөгчид оролцсон байна. Дэлхийн 109 оронд гишүүнчлэлтэй тус холбоо үндэсний уламжлалт хэв шинжит соёлын өв болсон спортыг хамгаалан хөгжүүлэх бодлого баримталдаг бөгөөд манай төлөөлөгчид гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлж, таатай хариу хүлээн авчээ.

Өөрөөр хэлбэл ирэх зун Дэлхийн үндэсний спортын холбооны төлөөлөгчид манай улсад айлчилж, гишүүнээр бүртгэсэн тухай албан ёсны батламжаа гардуулахаа амласан байна.

Ийнхүү ММСУХ –ны удирдлагууд өв соёлын дархлаа болсон үндэсний спортоо дэлхийд данслуулж, олон улсад сурталчлан таниулах эрхийг авчээ.

ММСУХ ажлын алба

ХУРДАН МОРЬ УНААЧ ЗУРГААН ДЭД МАСТЕР ТӨРЛӨӨ ММСУХ Биеийн тамир спортын газартай хамтран хурдан морь унаач хүүхдүүдэд спортын мастер, дэд мастер цол олгох цол зэргийн ангиллын нэгдсэн журам батлан гаргасан билээ. Энэ журмын дагуу энэ жил анхны дэд мастерууд төрөн гарлаа.
“Дэлхийн морьтон” сэтгүүл-уяач, морьтон түмний индэр Уяач, хурдан морь сонирхогч, морины зүтгэлтэн, хэн бүхэнд нэн хэрэгтэй, баялаг мэдээ мэдээлэлтэй нэгэн сэтгүүл саяхан “мэндэллээ”. ММСУХ-ны Хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн гаргаж буй энэхүү “Дэлхийн морьтон” сэтгүүл нь 30 шахам булантай бөгөөд 120 гаруй нүүрнээс бүрдсэн юм.
2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УЯАЧИД МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧИДДАА ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.