Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.

Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгох“Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгожээ. “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэдонцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгож байх юм. Анхны “Алтан морь” шагналыг ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр 3 жил дараалан  шалгарч, “Их хурд-5” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Ажнай шарга” гал уяаны уяач Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүд ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Шадар сайд Миеэгомбын Энхболд гардууллаа. 
“Алтан морь” шагнал нь ногоон хаш суурин дээр цул мөнгөөр цутгаж алтаар шарсан ММСУХ-ны лого бүхий Алтан гэрэгэ, түүний өмнө эртний Хүннүгийн үеийн олдвор болох цул мөнгөөр цутгаж урласан Мөнгөн морийг монгол дарханы аргаар урлаж дахин давташгүй урлагийн бүтээл болгожээ.  Мөн “Алтан морь” шагналын одон нь цул мөнгөөр цутгаж морийг нь алтаар товойлгон урласан уяачдын эрхэм дээд шагнал болжээ.

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан шүдлэнгийн уралдааны албан ёсны цуваа 1.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Б.Тэмүүлэнгийн хээр үрээг уралдаанч хүү Анхбаяр унаж түрүү магнай хурдлууллаа
Монгол даага шүдлэнгийн уралдаан болж өнгөрлөө. Нийслэлийн Налайх дүүргийн “Наадмын толгой”-д өнгөрсөн 23-ны баасан гарагт цэвэр Монгол даага шүдлэнгийн уралдаан болж өнгөрлөө.
ММСУХ-ны удирдах ажилтны Улсын II зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмж Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны удирдах ажилтны улсын II зөвлөлгөөн 2012 оны V сарын 12-нд Улаанбаатар хотноо болж, ММСУХ-ны удирдах бүрэлдэхүүн , бүх аймгийн МСУХ-ны тэргүүн, нарийн бичгийн дарга, ажлын албаны хүмүүс оролцлоо.