Мэдээ мэдээлэл

Эмгэнэл

Монгол Улсын Манлай уяач Чойжмаагийн Цэрэндэжид 2014 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж бурхны оронд одлоо.

ЭМГЭНЭЛ

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Чойжмаагийн Цэрэндэжид 2014 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж бурхны оронд одлоо.

Тэрээр 1932 онд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг Дэрсэн-Ус хэмээх газар төрж, бага насаа тэр үеийн багачуулын нэгэн адил малын захад өнгөрөөн ажил хөдөлмөрийн гараагаа авто тээврийн 32 дугаар баазаас эхлэн өндөр насны тэтгэвэрт гартлаа жолоочоор ажиллан Улсын хошой аварга тээвэрчин болж, улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн ахмад буурал байсан юм.

Ийнхүү моторт хүлэг жолоодон салхи татуулан давхиж явсан тэрээр өндөр насны тэтгэвэрт гарснаасаа хойш Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд суурьшин мал маллахын зэрэгцээ хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулах их үйлст шамдан суралцах болжээ.

Ч.Цэрэндэжид 1980 онд Сүмбэр сумынхаа баяр наадамд ногоон даагаа түрүүлгэн амжилтын гараагаа эхэлсэн бөгөөд 30 гаруй жилийн хугацаанд улс, бүсийн наадмаас 7 түрүү, 4 аман хүзүү, 10  айраг хүртсэнээс гадна аймаг, сумын наадмаас 70 түрүү 52 айраг  хүртсэн байдаг.

Монголын тусгаар тогтнол, уламжлал, түүх шашдир, нүүдэлчдийн өв соёлыг тээж явсан Таны нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлж 2000 онд Монгол Улсын Алдарт уяач, 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Манлай уяач цол олгож, 2006 онд Монголын морин спорт, уяачдын холбооны шилдэг ахмад уяачаар шалгарч байлаа. Мөн түүний улс орондоо хөдөлмөрлөсөн зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлэн 2012 онд Төрийн дээд Алтан гадас одонгоор шагнасан байдаг. 

Морь уях төрийн их хэрэгт шимтэн Монгол түмнээ цэнгүүлэх үйлсэд хүчин зүтгэж явсан Төв халхын эрдэмт Манлай уяачийн хичээл, зүтгэл, гэгээн дүрийг  моринд хайртай Монгол түмэн үеийн үед дурсаж байх болно.

 

Ум сайн амгалан болтугай.

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТЫН УЯАЧДЫН

ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.ЭНХБОЛД,

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА П.СЭРГЭЛЭН,

ТЭРГҮҮЛЭГЧИД,

   АЖЛЫН АЛБА,

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ  МОРИН СПОРТ, УЯАЧДЫН САЛБАР ХОЛБОО

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны азарганы цуваа 1.Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Шаравжамцын Бадамжунайн Хүрэн халзан азаргыг Т.Лувсангүнгрэг хүү унаж түрүүлгэлээ
Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам хязаалан насны уралдаан Хурдан хязаалангийн уралдаанд -Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд түрүүлэв.