Мэдээ мэдээлэл

Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа.

Сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Элчин сайдад ММСУХ-ны гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр хичээн ажилласанд талархал илэрхийлж, ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээллээ.

Мөн энэ үеэр дэлхийд жилд болдог дөрвөн том уралдааны нэг Арк де Триумфыг Сүлд телевиз цувралаар хүргэж, Францын морины соёлыг монголын үзэгчдэд сурталчилж эхлэсэн байгаа тухайгаа дуулган, Франц Улстай мал эмнэлэг, морин тойруулга, боловсон хүчин бэлтгэх адууны аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 Элчин сайд Ив Дэлүнэ энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглээд хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл болсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт адууны чиглэлийг зонхилох байр суурьтай болгох, хурдан морины чиглэлээр бүх талаар хамтран ажиллагааны бүх салбарыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ММСУХ-ны гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр оруулсан хувь нэмрийг үнэлэн Ноён Ив Дэлүнэг ММСУХ-ны “Эрдэнийн Очир” одонгоор шагнасныг гардуулан түүнийг эх орондоо буцахтай нь холбогдуулан алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамт өргөн барьж амжилт хүслээ.

 

ХУРДАН МОРИНЫ УНААЧ ХҮҮХДИЙН ЭСЭН МЭНД АМЬДРАХ ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар /цаашид ЗГХА-ХТГ гэх/-ыг төлөөлж дэд дарга С.Нарантуяа, Монголын морин Спорт Уяачдын Холбоо /цаашид ММСУХ гэх/-г төлөөлж ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар энэхүү санамж бичигт 2011 оны 03 сарын 28-ны өдөр гарын үсэг зурав.
Дамдин Янсан бурханы ном хуруулав ММСУХ, Дундговь аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөлтөй хамтарч ИДГАА ЧОЙНЗИЛЭН дацанд Дамдин Янсан бурханы ном хуруулав
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Монгол Улсын Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн цавьдар үрээг уралдаанч хүү 10 настай Х.Содномдорж унаж түрүүлгэлээ