Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО.

Монголын морин спорт, уяачдын холбооны түүхт 20 жил, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 2 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаан нь ангилал болон нас харгалзахгүй, 17 километрийн зайд уралдсан бөгөөд нийт 24 хурдан хүлэг бүртгүүлснээс

1. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Пүрэвийн Мэндбаярын хонгор морийг 14 настай Энрболдын Сүхбаатар хүү унаж түрүүлгэлээ

2. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Анандын Ариунсайханы “хөөрхөн” зээрд азаргыг 12 настай Бадарчийн Мартбаяр хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа,

3. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Сашкагийн Эрдэнэбатын цагаан азаргыг 12 настай Пүрэвсүрэнгийн Тэмүүжин хүү унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Дашцэрэнгийн Одгэрэлийн бор азаргыг 11 настай Мөнхсоёлын Ганжигүүр хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа  

5. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Ганхуягын Будхангайн хамар цагаан зээрд морийг 12 настай Батсайханы Рагчаа хүү унаж айргийн тавд  тус тус хурдаллаа

Энэхүү тухайн жилийн хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан цаашид уламжлал болгон зохион байгуулах бөгөөд түрүүлж айрагдсан морьдын бай шагнал ММСУХ-ны 20 жилийн ойд түрүүлж айрагдсан морьдын бай шагналтай ижилхэн ба түрүүлсэн морины эзэн Монгол Улсын Манлай уяач П.Мэндбаярт  мөнгөн дэвсгэр дээр цэвэр алтаар урласан морины дүрс бүхий тэмдгийн анхны дугаарыг гардуулсан юм.    

 

“АЛТАЙН ХУРД-2016” БАРУУН БҮСИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус аймагт 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа баруун бүсийн хурдан морины уралдааныг Монголын Морин спорт, Уяачдын холбооны удирдлага чиглэлийн дагуу гурвалсан гэрээ байгуулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар комисс томилуулан бэлтгэлийг хангаж, гэрээний заалт, уралдааны дүрмийг хэрэгжүүлэн амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улсын 2014 оны Өндөр чансаатай 9-н уралдаанч хүүхдүүд Монгол улсын 2014 оны Өндөр чансаатай 9-н уралдаанч хүүхэд
“Дүнжингаравын хурд-2010” Төв аймгийн төвд болно Уяачид, морь сонирхогчдын хүсэн хүлээдэг төвийн бүсийн хурдан морьдын “Дүнжингаравын хурд-2010” уралдаан Төв аймгийн төвд гуравдугаар сарын долооны ням гарагт болно.