Мэдээ мэдээлэл

“Дүнжингаравын хурд-2010” Төв аймгийн төвд болно

Уяачид, морь сонирхогчдын хүсэн хүлээдэг төвийн бүсийн хурдан морьдын “Дүнжингаравын хурд-2010” уралдаан Төв аймгийн төвд гуравдугаар сарын долооны ням гарагт болно.

Азарга, их нас, соёолон морьдын уралдаан болох бөгөөд  уяачдынхаа цагийг хэмнэх  зорилгоор Төв аймагт, Өлзийт хороололд, ММСУХ-ны төв байранд гурван зэрэг бүртгэж байна. Мөн уралдах морьдыг бүртгэж номер олгож байгаа юм.Бүтгэлийн хураамж 30.000 төгрөг. Хурдан морь унаач хүүхдийн даатгалыг ММСУХ уламжлал ёсоор 100 хувь хариуцна. Азарга мордохын өмнө уяачид, унаач хүүхдүүд, хурдан морьд, наадамчин олонд зориулж лам нар ном хурах юм.

            Уралдааны үеэр ахмад болон хамгийн холоос ирсэн уяач, хурдан морины зүтгэлтнүүдэд ММСУХ хүндэтгэл үзүүлж, “Дүнжингаравын хурд-2010” уралдааны ивээн тэтгэгч, үндэсний үйлдвэрлэгч “Говь” компанийн бүтээгдэхүүний дээжийг бэлэглэх юм. Уралдааны үеэр урлагийн тоглолт болж, дуучин хуурчид наадамчин олонд уран бүтээлийн дээжээ толилуулна.    

“ИХ МАНДЛЫН ХУРД-3” Төвийн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдлаа. Дундговь аймагт дэлгэр сайхан зун болж, найман сум 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз доод насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз доод насны уралдаанд газар газрын шандаст хурдан 45 эрлийз доод нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан эрлийз доод насны морьд ирсэн байлаа.