Мэдээ мэдээлэл

Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо

Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо. 230 гаруй хурдан шүдлэн насны морьд гарааны зурхайгаас хөдөлснөөс

1-т Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат ХХААХҮЯ-ны Тариалан дэмжих сангийн захирал МУ-ын манлай уяач Ц.Батсайханы хонгор үрээ тархинд явсаар тавьлингийн үзээр дээрээс урдаа явсан морьдыг гүйцэж тод магнай торгон жолоогоо өргөлөө. Энэ хонгор үрээ дааган насандаа төвийн бүсийн Заамар-2008 уралдаанд мөн түрүүлж байсан хурдан хүлэг билээ.

2-т Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Хүрээдөл ХХК-ний захирал Р.Бадрахын сартай хонгор үрээ уралдааны турш хурдан шүдлэн морьдыг хөтөлж явсан боловч барианы зурхайд орохдоо аман хүзүүллээ. Сартай хонгор үрээ энэ жил улсын наадамд түрүүлж байсан хурдан хүлэг юм.

3-т Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Алтай констракшн ХХК-ний захирал Х.Бат-Эрдэнийн сартай хээр үрээ айргийн 3-т хурдлав. Сартай хээр үрээний уяа сойлгийн МУ-ын алдарт уяач Бат-Өлзий тааруулжээ.

4-т Агт-Эрдэнэ галын залуу уяач Буянтогтохын уясан Булган аймгийн харъяат Түмэнжаргалын зээрд айргийн 4-т хурдлав.

5-д Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харъат Энхтайваны саарал үрээ айргийн тавд хурдалж наадамчин олныг баясгав. Айргийн тавд хурдалсан саарал үрээ Говьсүмбэр аймгийн харъяат МУ-ын алдарт уяач Ч.Цэрэндэжидийн унаган адуу юм байна.

Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарга Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарга
“Дүнжингарав-2015” төвийн бүсийн хаврын уралдааныг хойшлууллаа. 2 дугаар сарын 28-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 10-ны өдөр зохион байгуулахаар тов тогтоолоо
Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.