Мэдээ мэдээлэл

Морьтон Монголчуудын дэлхийн дээд амжилт Генниссийн номонд

Гиннесийн амжилтын байгууллагын түүхт 60 жилийн ойн тусгай ном хэвлэгдэн гарсан бөгөөд Монгол түмний үзүүлсэн морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан Гиннесийн номонд багтаад байна.

1955 оноос хойш дэлхийд танигдсан гайхалтай шинэлэг бүхнийг бүртгэж , мянга мянган жилийн хамгийн шилдэг борлуулалттай номоор шалгарч түүхэн чухал үйл явдлыг баталгаажуулдаг газар бол дэлхийн Гиннесийн байгууллага юм.

2013 оны 8 дугаар сарын 9-10 -ны өдөр ММСУХолбоо 4249 монгол морийг нэгэн зэрэг зургаан гараанаас амжилттай уралдуулж , 11125 морьтны их жагсаалыг зохион байгуулж дэлхийн дээд амжилтыг хоёр төрлөөр тогтоосон билээ.

 Гиннесийн амжилтын байгууллагын түүхт 60 жилийн ойн тусгай ном хэвлэгдэн гарсан бөгөөд Монгол түмний үзүүлсэн  морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан Гиннесийн номонд багтаад байна.

 Энэхүү тусгай дугаарт түүхэн амжилтууд хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдсэн талаар болон шинэ шинэлэг амжилт бүхнийг багтаажээ. Энэхүү номны тухай дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл доорхи линкээр хандаж болно.

http://www.guinnessworldrecords.com/2015/preview/#20/z