Мэдээ мэдээлэл

Ахмад уяач Д. Цэлхээд Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо хүндэтгэл үзүүлэв

Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул ахмад уяач Довуучийн Цэлхээд Монголын Морин Спорт Уяачдын Холбоо хүндэтгэл үзүүлж, уяачдын холбооны хүндэт өргөмжлөл, тусгай шагналаар шагнаж урамшууллаа.

Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул ахмад уяач Довуучийн Цэлхээд Монголын Морин Спорт Уяачдын Холбоо хүндэтгэл үзүүлж, уяачдын холбооны хүндэт өргөмжлөл, тусгай шагналаар шагнаж урамшууллаа. Монголын Морин Спорт Уяачдын Холбоо хөдөө орон нутагт амьдарч байгаа өндөр настан ахмад уяачдадаа хүндэтгэл үзүүлж, тэднийхээ ахуй амьдралтай нь танилцаж, мөн хурдан морины уяа засал, адууны удам угшиль үүх түүхийг сонсдог ийм уламжлалыг тогтоогоод байгаа билээ.  Ахмад уяач Д.Цэлхээ гуай өндөр насыг зооглож төрөлх  нутаг Дэрэн сумандаа энх тунх амьдарч байгаа ийм буурал уяач юм.

Дэрэн сумын уугуул “Жураа” хэмээх Ёндон “Хулгар хээр” азаргаа 1936 онд улсын наадамд тавд хурдлуулж, ач хүү Цэлхээ унаж уралдуулж байжээ. “Жураа” хэмээх Ёндон бол ахмад уяач Цэлхээ гуайн өвөг эцэг нь юм. 1938 онд  Ёндонгийн Довууч хар азаргаа улсын наадамд мөн айрагдуулж байжээ. Ёндонгийн Довууч бол Цэлхээгийн аав нь юм. 
Ахмад уяач Д.Цэлхээ гуай 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойд хурдан Хүрэн хязаалангаа айргийн дөрөвт хурдлуулж байсан уяач юм. Цэлхээ гуайн хүү Бямбасүрэн өөрийн хурдан Хүрэн азаргаа 2012 онд улсын наадамд аман хүзүүдүүлж байсан ийм үе үеийн түүхтэй уяачид билээ.

Мөн энэ үеэр “Унаган Ажнай” гал уяаны хамт олон ахмад уяач Цэлхээд хүндэтгэл үзүүлэв. “Унаган Ажнай” гал уяанд   Монгол улсын Тод манлай уяач Ц.Хэнмэдэх, Цэлхээгийн Бямбасүрэн, “Акума” компанийн захирал Баттулга гээд олон уяачид энэ гал уяанд харьяалагдан хурдан хүлэг морьдоо сойж уядаг юм.

Хорио цээрийн дэглэм тогтоогоогүй аймгууд уралдаан зохион байгуулж болно. Манай улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдоод аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ.
“Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааны нээлтийн ажиллагаа “Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааны нээлтийн ёслолын үеэр лам хуврагууд ном уншиж, уяач, унаач хүүхэд, хурдан морь, наадамчин олондоо сайн сайхныг ерөөлөө.
МУТМУ Д.Онон: Морь шинжих зөвлөгөө Морь шинжих талаар товчхон ч гэсэн олон сайхан зөвлөгөөг эндээс унших боломжтой.