Мэдээ мэдээлэл

“Монгол морь-4249”,”Морьтон Монгол-11125” Дэлхийн дээд амжилт тогтоосны 1 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хөтөлбөр

Монгол хүний дархлаа болсон адууны өв соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх, орон нутгийн салбар холбоод харилцан туршлага солилцоход оршино.

 

 

 

Хаана: Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд.

Хэзээ: 2014 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр

10:00 –12:00 цагт -    Даага насны морины бүртгэл

11:00- 11:40             Нээлт /Уригдсан зочдын танилцуулах, Монгол Улсын Их Хурлын Дэд Дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч   М.Энхболд нээж үг хэлэх,ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Монголын уяачдын өдөртэй болсоныг зарлах, урлагын тоглолт/

11:40-12:30              Дурсгалын цогцолборын шав тавих ёслол /Газар хөндөх, лам нарын уншлага, дурсгалын цогцолборын макетыг танилцуулах, /  

12:30-13.00               Даага мордох,

13:30-14:00             Даага барианд орох

14:00- 15:00             Шагнал гардуулах /Түрүүлж айрагдсан морьдыг цоллох, 4249 морины уралдаан, 11125 морьтоны их жагсаалыг зохион байгуулахад идэвхи зүтгэл гаргаж оролцсон нэр бүхий хүмүүст дурсгалын зүйл гардуулах/

 

ММСУХ-ны АЖЛЫН АЛБА

Утас:7016-1618

Баруун бүсийн хурдан морины уралдаан Увс аймаг Увс аймгийн Улаангом хотноо 2011 оны 07 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
ММСУХ-ны шийдвэрээр 2011 оны улсын баяр наадмаар хурдан морийг эрлийз, монголоор нь ангилж уралдуулав. Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн их баяр наадамын онцлог нь хурдан морийг эрлийз болон монголоор нь ММСУХ-ны шийдвэрээр ангилж уралдууллаа.
Монголын морин спорт, уяачдын холбооны Ёс зүйн зөвлөлийг шинэчилсэн бүтцээр байгууллаа. 6 дугаар Их Хурлаар батласан шинэчилсэн Дүрмийн хүрээнд Ёс зүйн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй шинэчилэн байгууллаа.