Мэдээ мэдээлэл

Агуу шарга азарганд цол, уяач эзэнд нь алтан гэрэгэ гардууллаа

Монгол Улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уяж хурдлуулдаг, Б.Наранхүүгийн хурдан хурдан шарга азарганд ММСУХ-ний тэргүүлэгчдийн хурлын 2010 оны нэгдүгээр сарын 25-ний өдрийн 01/03 тоот тогтоолоор Морины эрхэм дээд цол олгохоор шийдвэрлэсэн билээ.

Энэ шийдвэрийн дагуу шарга азарганд “Амгалан төрийн ажнай шарга” цол олгож, уяач, эзэнд нь “Алтан гэрэгэ” хүндэт өргөмжлөлийг үүрд хадгалуулахаар тогтсон юм. ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд энэхүү эрхэм цол, Алтан гэрэгэ, Хүндэт өргөмжлөлийг Сар шинийн баярт зориулсан  хүчит бөхийн барилдааны үеэр Монгол Улсын Тол манлай уяач Э.Эрдэнэчулуун, Б.Наранхүү нарт хүндэтгэлтэйгээр гардууллаа. Алтан гэрэгэ дээр худам монгол бичгээр “Амгалан төрийн ажнай шарга азарга” хэмээн бичиж, алтан суурин дээр шигтгэн суулгаж, шилэн хоргонд байрлуулжээ.

"Дархан манлай түмний эх"

Хурдан Шарга азарга нь:

             2000 онд Улсын наадамд шүдлэндээ

            2002 онд Улсын наадамд соёолондоо

            2004 онд Улсын наадамд азарга

            2007 онд Улсын наадамд азарга

            2008 онд Улсын наадамд азарга

            2009 онд Улсын наадамд азарга тус тус түрүүлсэн

                        2000 онд Хангайн бүсийн уралдаанд шүдлэндээ

                        2002 онд Говийн бүсийн уралдаанд соёолондоо

                        2004 онд Их хурд-3 уралдаанд азарга

                        2004 онд Зүүн бүсийн уралдаанд азарга тус тус түрүүлсэн

                                    2000 онд Зүүн бүсийн уралдаанд шүдлэндээ гуравт

                                    2001 онд Улсын наадамд хязааландаа дөрөвт

                                    2003 онд Улсын наадамд азарга дөрөвт

                                    2007 онд “Их хурд-4”-д азарга аман хүзүүнд тус тус айраг

                                    тус тус айрагдсан байна.

Нийтдээ 2000-2009 оны хооронд улс, бүсийн уралдаануудад 10 удаа түрүүлж 4 удаа айрагдаж, үүнээс зөвхөн улсын наадам буюу Монгол төрийн их баяр наадамд 6 удаа түрүүлж 2 удаа айрагдсан, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанд 1 түрүүлж, 1 аман хүзүүдэн, бүсийн уралдаануудад 3 түрүүлж, 1 удаа айрагдаж Монголын хурдан морины уралдааны түүхэнд үнэмлэхүй дээд амжилт үзүүлсэн байна.

 

Хангайн бүсийн хурд-2009 уралдаанд 400 гаруй их нас тоосоо өргөлөө ММСУ-ын холбооны санал санаачлагын дагуу засгийн газрын шийдвэрээр улсын их баяр наадмын дараагаар болдог баруун, зүүн, төвийн бүсийн хурдан морьдийн уралдааныг өнөө жил Завхан, Баянхонгор, Дорнод аймагт тус тус зохион байгуулахаар болсон билээ.
“Дэлхийн морьтон” сэтгүүл-уяач, морьтон түмний индэр Уяач, хурдан морь сонирхогч, морины зүтгэлтэн, хэн бүхэнд нэн хэрэгтэй, баялаг мэдээ мэдээлэлтэй нэгэн сэтгүүл саяхан “мэндэллээ”. ММСУХ-ны Хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн гаргаж буй энэхүү “Дэлхийн морьтон” сэтгүүл нь 30 шахам булантай бөгөөд 120 гаруй нүүрнээс бүрдсэн юм.
Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам шүдлэн насны уралдаан Шүдлэн насны морьдын уралдаанд 260 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс