Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөн Багануур дүүрэгт болов

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 2012 оныг салбар холбоодыг бэхжүүлэх, хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдын санал бодлыг сонсох “МОНГОЛ УЯАЧ-3000”уяачдын зөвлөлгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнийг   Багануур дүүргийн  Морин Спорт Уяачдын Холбоонд хийлээ. Зөвлөлгөөнд  ММСУХ-ны ажлын алба,ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийнм дарга П.Сэргэлэн, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Н.Даш-Өлзий, Д.Төмөрбаатар, Монгол улсын тод манлай уяач Г.Сандуйжав, Багануур дүүргийн  МСУХ-ны тэргүүн, тэргүүлэгчид,Багануур-БагаХэнтийн бүсийн 90 гаруй  уяачид  оролцлоо.
“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнийг нээж Багануур дүүргийн МСУХ-ны тэргүүн Ч.Элбэгсайхан нээж, холбооны  товч илтгэлийг тавив.
Багануур дүүргийн уяачдын холбоо 11 жилийн өмнө байгуулагдаж, Монгол улсдаа 5 дахь салбар нь болж байсан түүхтэй. Энэ 11 жилийн хугацаанд  Багануур дүүргийн МСУХолбоо нь “Нүүрэнтэй хурд” уралдааныг санаачилан зохион байгуулж, 2 удаа бүсийн уралдаан зохион байгуулж, уяачид  улсын алдарт уяач 4, аймгийн алдарт уяач 40 гаруй төрөн гарчээ. Багануур дүүргийг тойрсон Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сумдуудын уяачид хүрэлцэн ирж “МОНГОЛ УЯАЧ-3000”  уяачдын зөвлөлгөөнд оролцсон юм.
“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөн дээр  ММСУХ-ны бодлого,  үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар  ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн дэлгэрэнгүй ярив.“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөн албан ёсны хурал  биш, уяачидтай илэн далангүй  санал бодлоо солилцож  зөвлөлдөв.
Батсайхан/Багануур/- Би асуултыг Сэргэлэн даргаас хэдэн асууулт асуух гэсэн юм.
 -Монгол адууны мах үнэд орж, адууны хулгай гаарлаа.энэ тал дээр төв холбоо ямар бодлоготой байдаг вэ?
-Хурдан морины уралдааны зохион байгуулалт хаа ч сайн боллоо. Ганцхан олон машин дагаж уралдаад байна. Үүнийг яаж цэгцлэх вэ?
-Хурдан удмын адууны дуудлага худалдааг албан ёсоор зохион байгуулбал яасан юм бэ? Тэгэхгүй бол одоо адуун удам угшлийг худлаа хэлээд байдаг боллоо. Манай энэ хавьд Үүлэн борын угшил гэж байдаг. Бараг хүн болгон шахуу үүлэн борын угшлын адуу гэж ярих гээд байдаг боллоо. Дуудлага худалдаа нь үнэн баримттай угшлыг худалдах хэрэгтэй байна.
- Морь уях, архи уух хоёр зэрэгцээд байдаг боллоо. Түрүүлж айрагдсан нь баярлаж уугаад, хоцорсон нь гонсойж уугаад байна. Архиа болиод морио сайн уямаар байна.  Заримдаа архи уухгүй бол морь тань хурдлахгүй гэсэн далд явуулга ч яваад байна
П.Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга: За Батсайхан уяачийн асуусан асуултанд хариулья.
-1-рт Адууны хулгай их боллоо гэж асууж байна. Та бүхэнд нэг жишээ хэлье. Сэлэнгэ аймгийн уяачдын холбоо хурдан адууныхаа үнэлгээг гаргаад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа тогтоол гаргуулсан байна лээ. Багануурын уяачид та бүхэн тогтоол гаргуулахдаа улсад түрүүлж, айрагдсан хурдан адуу 50 сая гэх юм уу. Бүсэд  түрүүлж, айрагдсан, аймаг суманд гээд үнэлгээ тогтоох хэрэгтэй байх. Дараа нь хулгайчаас тэр үнэлгээний дагуу төлбөр авах хэрэгтэй. Игнэж бас хулгайтай тэмцэж болох нэг арга байгаа юм.
2-рт  архины талаар сая асуулаа. “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөний гол чиг хандлага бол монгол уяачийн ёс зүй рүү чиглэж байгаа юм аа. Манай адууны соёл 13-р зууны үед ч ёс зүйтэй, хэв хэмжээтэй байсан. Одоо үед хүний эрх гэдгээр хэтэрхий их задгайрч байна. Уяач хүн гэдэг хурдан морь унаач хүүхэд, уясан морьд, тэр байтугай наадам үзэх гээд ирсэн үзэгч олныг эрх ашгийг бодолцох ёстой. Тэгэхээр түрүүлж, айрагдсаныгаа хүндэлж сурах, сүүлдэж хоцорсоныгоо өрөвдөж хайрлах сэтгэл монгол уяачдад байдаг шүү дээ.
Олон машин дагаж байна гэж байна. Үнэндээ уралдааныг манай уяачид өөрсдөө дагаад байдаг. Уяачид дагах болчихвол олон машин дагахгүй. Дутагдлыг гаднаас биш дотроосоо эрэх хэрэгтэй байна. Бид ахиад уяачдын ёс зүйг  ярих хэрэгтэй. 
Цогтбаатар/Мөнгөнморьт сумын уяачдын холбооны тэргүүн/-салбар холбоог гарааны төхөөрөмж хэрэглэж заншмаар байна.
П.Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга: Одоо болж байгаа  бүсийн бүх уралдаанууд,  аймгуудын наадмууд ч гарааны төхөөрөмжтөй хэрэглэдэг болсон. Одоо сумдууд гарааны төхөөрөмжтөй болж эхэлж байна. 
Бат-Эрдэнэ- би хураамжийн тухай асуух гэсэн юм. Төв холбоо болохоор “Дүнжингарав” уралдаандаа 30.000 төгрөгийн хураамж авдаг. Манай Багануур болохоор 50.000 төгрөг авдаг.  Хураамж өндөр байвал бай шагнал өндөр байх ёстой биз дээ. Яагаад ийм ялгаатай байна. Дундаж үнэ тогтоож болдоггүй юм уу?
Ч.Элбэгсайхан/Багануур МСУХ-ны тэргүүн/- Бат-Эрдэнийн энэ асуултанд би хариулья. Уралдааны санхүүжилт гэдэг бол бидэнд тулгардаг хамгийн гол бэрхшээл. Бид 50.000 төгрөгийн хураамж  аваад уралдаанаа зохион байгуулдаг. Энд нэг зүйл байгаа юм аа. Уяачид маань уралдаанаа сайн дэмжиж оролцвол хураамж багасна шүү дээ. 
П.Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга:  Өнөөдөр уяачдын холбоо бүх уралдаануудаа дандаа хандивын мөнгөөр зохион байгуулдаг. Төрөөс нэг ч төгрөг авдаггүй. Тийм болохоор та бүгдээс авч байгаа энэ хураамж бол уралдааныг  зохион байгуулах гол санхүүжилт. Ер нь уяачдын холбоо дундаж үнэлгээг тогтоох ёстой.

Сэрээтэр/Багануур/-Монгол наадмын ёс жудаг алга болжээ. Уяачид  машинаар дагаж  тар сунгаагаа хийдэг боллоо.
Г.Сандуйжав/Тод манлай уяач/- Бид монгол адуугаа монгол уяачийн уламжлалаар уядаг байсан. Одоо машин техник элбэг болсноос болж машинтай уяачид олширсон нь үнэн. 
Бичгээр ирсэн асуулт-Гавьяат уяач гэсэн цолтой болбол яасан юм бэ?
Н.Даш-Өлзий/ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн/- Ерөнхийлөгчийн тамгын газраас цолны асуудлыги цэгцлэх тухай яригдаад байгаа. Тэгэхээр шинээр цол гаргах асуудлыг хүлээж авахгүй байх. 
Жанцанхорол/Цэнхэрмандал/- би уяачддаа нэг зүйлийг уриалах гэсэн юм. Энэ өвлийн хүйтэн морь уралдуулахгүй байгаач ээ гэж хэлэх гэсэн юм. 
П.Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга:  Жанцанхорол уяач маш чухал асуудлаар та бүгдийг уриалж байна. Ер нь манай уяачид өвлийн хүйтэн болж байгаа хууль бус уралдаан, мөн бооцоот уралдаанд оролцохгүй байх нь чухал шүү. Монголын хурдан морины дүрмэнд намрын дунд сарын 17-ноос дараа жиилийн хаврын тэргүүн сарын шинийн 3 хүртэл морь уралдахыг хориглосон байдаг. 
хагас өдөр үргэлжилсэн “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөн дээр олон уяачид санал бодлоо илэрхийлж, ММСУХ-ны холбооны удирдлага, тэргүүлэгч гишүүдээс уяачид асуух зүйлээ илэн далангүй асууж, зөвлөлгөөн амжилттай өндөрлөсөн юм. “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөний үеэр Насанжаргал, Энхамгалан, Ганбаатар, Даваадорж, Цогтбаатар нарыг ММСУХ-ны хүндэт өргөмжлөлөөр шагнаж, аймгийн алдарт уяачийн болзол хангасан уяач Ваанчиг, Отгонбаяр, Ганхуяг, Батсайхан  нарт цол тэмдэгийг гардуулав.    


 

“Дүнжингарав-2015” Төвийн бүсийн уралдааны Эрлийз дээд насны бүртгэлийг үргэлжлүүлэн бүртгэж байна. Засгийн газрын тогтоолтой "Дүнжингарав-2015" хаврын төвийн бүсийн уралдааны эрлийз дээд насны морьдын бүртгэл өнөөдөр өглөө 09-12 цагийн хооронд Өлзийт хорооллын 59 дүгээр сургуульд явагдсан болно.
МОРЬТОН МОНГОЛЧУУД ГЕННИСИЙН НОМЫН ТУСГАЙ ДУГААРТ АМЖИЛТАА ДУУРСГАЛАА Тэртээ 1955 оноос хойш дэлхий дахинаа болж буй гайхалтай шинэ шинэлэг  бүхнийг бүртгэж, түүхэн чухал үйл явцыг баримтжуулан баталгаажуулдаг газар бол дэлхийн геннисийн байгууллага юм. Геннисийн байгууллага түүхэн амжилтын 60 жилийн ойн тусгай ном хэвлэгдэн гарсан бөгөөд  Монгол түмний үзүүлсэн морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан багтсан байна.  
“Дүнжингарав-2011” уралдаанд 720 шахам хурдан хүлэг тоосоо өргөлөө Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 12 өдрийн 2 дугаар тогтоолоор шийдсэн 2011 оны анхны “Дүнжингарав-2011” уралдаанд 720 шахам хурдан хүлэг тоосоо өргөлөө