Азийн морин уралдааны холбооны 35 дугаар чуулган зохион байгуулагдана
Азийн морин уралдааны холбооны 35 дугаар чуулган 2014 оны 5 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Хонконг улсад зохион байгуулагдах юм.
Азийн морин уралдааны холбооны 35 дугаар чуулган 2014 оны 5 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Хонконг улсад зохион байгуулагдах юм.
Австралийн Сидней хотод 2010 оны 4-р сарын 9-15-ны өдрүүдэд хуралдсан Азийн морин уралдааны холбооны 33 дугаар чуулганаар Монголын морин спорт уяачдын холбоо нь Азийн морин уралдааны холбооны гишүүнээр элсэж,
2012 оны долдугаар сард Бүгд Найрамдах Турк улсад болсон 34 дүгээр ээлжит чуулганаар бүрэн эрхт гишүүн орон болжээ.
Энэ удаагийн чуулган газар зүйн байршлийн хувьд манай улстай ойрхон зохион байгуулагдах төдийгүй Монголын морин спорт, уяачдын холбоо Азийн морин уралдааны холбооны болон орчин үеийн морин спортын хөгжил, чиг хандлагатай аль болох олон хүнийг танилцуулахаар ажиллаж байна.
35 дугаар хурлаар морин тойруулга, түүний орчин, шударга өрсөлдөөн болон допингын хяналт, хурдан морины худалдаа арилжаа, спортын телевизийн сүүлийн үеийн шилдэг техник технологи, морины хэрэгслийн үйлдвэрлэл, хурдан морины үржил зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна “Sha Tin” болон ARF-н цомын хурдан морины уралдааныг үзэж, Хонг Конг улсын Далайн парк, Lantau арлаар аялах зэрэг олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана.
Азийн морин уралдааны холбооны чуулганд оролцохтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Ажлын албаны 7016-1618 утаснаас авах боломжтой.