Мэдээ мэдээлэл

“Их хурд-8” уралдаанаар морьтны соёлыг гайхуулна

Монголын Морин Спорт уяачдын холбоо гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах "Их хурд-8" уралдаанаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулахаар тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэрлэсэн байна.

Монголын Морин Спорт уяачдын холбоо гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах "Их хурд-8" уралдаанаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулахаар тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэрлэсэн байна. Өмнөх уралдаануудыг нэг өдөрт багтаан хийдэг байсан бол энэ удаа Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах Их хурд-8 уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадам гэсэн өргөн хүрээнд хоёр өдөр зохион байгуулах боллоо. Ингэхдээ Морьтны соёлын наадмыг сум, аймаг, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай зохион байгуулна.

ММСУХ -ны сумын салбар холбоод 2019 оны 70 дугаар сарын 05-07-ны өдөр сумынхаа морьтны соёлын наадмыг хийж шилдэг уран уургач бугуйлчаа шалгаруулах Адуучин тэмцээн болон морьтны жагсаал хийж, сайхан айраг, суран хэрэглэлийнхээ үзэсгэлэнг гаргах зэргээр сумын хэмжээнд зохион байгуулах аж. Сумаас шалгарсан нэг адуучин аймгийн аварга шалгаруулах Адуучин тэмцээнд оролцох бол шалгарсан гурван сайхан хос морьтон, нэг суран хэрэглэл үйлдвэрлэгчид ММСУХ-ноос Их хурд-8 уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадамд шууд оролцох урилгыг гардуулах юм. 2019 оны 07 дугаар сарын 15-17-ны өдөр аймгуудын төвд Монгол туургатны морьтны соёлын наадмаа хийж, Аймгаас шалгарсан нэг адуучин Их хурд-8 уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадмын шигшээ тэмцээнд оролцох юм.

Ингэснээр зуны дэлгэр цагт аялж яваа гадаад, дотоодын жуулчид аль ч сум аймагт очиход монголчуудын мянга мянган жилийн түүхтэй морьтны соёлыг үзэж баясах таатай боломж бүрдсэнээрээ үндэсний хэмжээний аялал жуулчлалын бүтээгдэхүүн болно гэж ММСУХ үзэж байна. Энэхүү ажлыг ММСУХ-ны сум, аймгийн салбар холбоод орон нутагтаа хариуцан зохион байгуулах гэнэ.

Ийн энэ удаагийн Их хурд уралдаанаар зөвхөн газар газрын хурдан хүлгийн шандас хурдыг хараад зогсохгүй адуучин залуусын ид хав, айрагны чимчигнэсэн амт, сайхан морьтой хос, морины эдлэл хэрэглэлийн ур хийц, чанар чансааг шагшин бахадсан Морьтны соёлын наадмаар сэтгэл оюунаа мялаах боломжтой болжээ.

Д.Ирмүүн

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2011 оны шилдгүүд ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Үндэсний морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан шилдэг уяач, шилдэг гал уяа, шилдэг залуу уяач, шилдэг салбар холбоо шилдэг хурдан морь унаач хүүхдүүдийн амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг билээ.
Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай эрлийз дээд нас Эрлийз дээд насны чансааг танилцуулж байна...
Агуу шарга азарганд цол, уяач эзэнд нь алтан гэрэгэ гардууллаа Монгол Улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уяж хурдлуулдаг, Б.Наранхүүгийн хурдан хурдан шарга азарганд ММСУХ-ний тэргүүлэгчдийн хурлын 2010 оны нэгдүгээр сарын 25-ний өдрийн 01/03 тоот тогтоолоор Морины эрхэм дээд цол олгохоор шийдвэрлэсэн билээ.