Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУД ГЕННИСИЙН НОМЫН ТУСГАЙ ДУГААРТ АМЖИЛТАА ДУУРСГАЛАА

Тэртээ 1955 оноос хойш дэлхий дахинаа болж буй гайхалтай шинэ шинэлэг  бүхнийг бүртгэж, түүхэн чухал үйл явцыг баримтжуулан баталгаажуулдаг газар бол дэлхийн геннисийн байгууллага юм. Геннисийн байгууллага түүхэн амжилтын 60 жилийн ойн тусгай ном хэвлэгдэн гарсан бөгөөд  Монгол түмний үзүүлсэн морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан багтсан байна.  

Тэртээ 1955 оноос хойш дэлхий дахинаа болж буй гайхалтай шинэ шинэлэг  бүхнийг бүртгэж, түүхэн чухал үйл явцыг баримтжуулан баталгаажуулдаг газар бол дэлхийн геннисийн байгууллага юм. Геннисийн байгууллага түүхэн амжилтын 60 жилийн ойн тусгай ном хэвлэгдэн гарсан бөгөөд  Монгол түмний үзүүлсэн морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан багтсан байна.  Монгол улсад “Адууны яам” байгуулагдсаны 750 жилийн ойг  ёслол төгөлдөр тэмдэглэх, Монголчуудын адуу эдлэх соёл, Монголын үндэсний хурдан морины уралдаан, Монгол уралдаанч хүүхдийн авхаалж самбааг дэлхий нийтэд сурталчлан таниулах үүднээс  Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо  санаачлан 3000 монгол морийг нэгэн зэрэг гараанаас гаргаж уралдуулах, 10.000 морьтон Монголчуудын их жагсаалаар  дэлхийн дээд амжилтыг тогтоон, Гиннест бүртгүүлэхээр зорьж ажилласан билээ.   Энэ ч үүднээс 2013 оны 8-р сарын 9-10-ны өдөр ММСУХолбоо 4249 монгол морийг нэгэн зэрэг зургаан гараанаас амжилттай уралдуулж,  11.125 морьтоны их жагсаалаар Монголчуудын эв нэгдлийг харуулан,  дэлхийн дээд амжилтыг хоёр төрлөөр тогтоон, эзэмшигч нь болж чадсанаа дэлхийд зарласнаас хойш жилийн дараа ийнхүү Геннисийн номын тусгай дугаарт амжилтаа дуурсгалаа.

aduu08 aduu01 aduu02 aduu04aduu05aduu06aduu07

ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна
ММСУХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар: НИЙГМИЙН ЗАХИАЛГЫГ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ТУСГАЖ АЖИЛЛАНА Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VII Их хурлаас бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийсэн тухай өмнөх дугаартаа мэдээлсэн. 24 жилийн баялаг түүхтэй, Монголын хамгийн том төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг Чимэддоржийн Хишигбаатар хэмээх залуу хариуцахаар болсон тухай уншигчид дуулсан байх. Бид энэ удаагийнхаа зочин хойморт ММСУХ-ны шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг  урьж, хийж хэрэгжүүлсэн хийгээд, цаашид баримтлах бодлогын талаар цөөн хором ярилцлаа.