Мэдээ мэдээлэл

М.Мөнхбаясгалан: “Ахалтек” адуугаа гадагш нь зарахыг хориглосон хуультай юм билээ

Туркменистан улсын Ашбахада хотноо “Ахалтек” адууны Олон улсын бага хуралд Монголын уяачдыг төлөөлөн оролцоод ирсэн ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Мэндбаярын Мөнхбаясгалантай уулзаж ярилцлаа.

-Туркменистан улсад “Ахалтек” адууны олон улсын бага хуралд оролцоод иржээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

- Туркменистан улсын нийслэл Ашбахада хотноо “Ахалтек” адууны олон улсын хурал 2011 оны дөрөвдүгээр сарын 22-26-ны хооронд боллоо. Энэ олон улсын бага хуралд ММСУХ-г төлөөлж тэргүүлэгч гишүүн Д.Төмөрбаатар бид хоёр Туркменистан улсын Туркмен-Атлар нийгэмлэгийн урилгаар оролцлоо.

- Энэ олон улсын бага хурлыг хаанаас зохион байгуулав?

 -“Ахалтек” адууны олон улсын хурлыг Туркменистан улс ерөнхийлөгчийнхөө ивээл  дор зохион байгуулсан. ОХУ, Казахстан, Туркменистан, Узбекстан, Европын холбооны улсуудаас Испани, Англи, Ирланд, Австри, Польш, Унгар, АНУ, Канад, Ургвей, Хятад, Иран, Монгол улс зэрэг орноос төлөөлөгчид  ирж оролцлоо.

-Тус Олон Улсын бага хурлын гол зорилго нь юу байв?

-“Ахалтек” адуугаа цэврээр нь  өсгөж үржүүлэх,  сайжруулах, мөн “Ахалтек” адууны ойрын зайны уралдаантай болох, тэгэхийн тулд дэлхийн олон орны адуу судлаачдын анхааралыг энэ зүг рүү хандуулах гол зорилготой хурал болсон. Тийм ч учраас олон орны эрдэмтэн ирж  санал бодлоо солилцож байна лээ.”Ахалтек” адууны онцлог, хэв шинж зэрэг бусад олон асуудлаар илтгэл тавьж байсан. .”Ахалтек” адууны хэв шинж бол ерөнхий дөө “Араб”, “Англи” адуу шиг биеэр том, өндөр адуу юм билээ.

-Энэ хурлаар онцлох үйл явдлууд болж байв уу?

Энэ бага хурлын үеэр “Ахалтек” адууны олон улсын ассоциацийг байгуулсан. Ассоциацийн санаачилагч гишүүнээр Монголын Морин Спорт Уяачдын Холбоо   санаачилагч байгууллага болж албан ёсны сертификатыг нь гардан авлаа. Ингэснээрээ Манай уяачдын холбооны  гадаад харилцаа  нэгэн  шинэ шатанд гарлаа. Мөн төлөөлөгчөөр оролцсон  бидэнд  ассоциацийн гишүүний үнэмлэхийг гардуулсан. Уг хуралд дэлхийн  морины зүтгэлтэнүүд олноор ирсэн байна лээ. Тэр хүмүүсийн хэлж ярьж байгаа нэг зүйл их анхаарал татаж байлаа. Улс болгон өөр өөрийн адуутай. Тэр адууныхаа цусыг цэврээр нь хадгалах, үүлдрээр нь уралдуулах гэсэн зорилгыг агуулж байсан. Энэ талаараа олон улсын эрдэмтэдийн анхааралыг татаж байна лээ.

 -“Ахалтек “  адуу дэлхийд хэр дархалттай байдаг юм бэ?

- Социализмын үедТуркменистан улс хуучнаар Зөвлөлт Холбоот Улсаар дамжуулан“Ахалтек”адуугаа гадагш нь гаргаж зарсан гэсэн тооцоо байдаг юм байна лээ. Тийм учраас Туркменистан улс  “Ахалтек” адууг гадагш нь  гаргахыг хориглосон хуулийг гаргасан. Хориглосон хуультай.

-Адууныхаа цусыг шинжэлдэг лабортартой юм уу?

 -“Туркма-Атла” нийгэмлэгийн мал эмнэлгийн лабортарынх нь эрхлэгчтэй уулзаж лабортарынх нь тухай сонирхлоо. Америкаас саяхан тоног төхөөрөмжүүд, шинжилгээний багаж оруулж ирсэн байна. Адууныхаа цусыг шинжилдэг юм билээ. Нэгдүгээр үеийн адуу  50 хувь, хоёрдугаар үедээ бол 75  хувь болдог гэж ярьж  байна лээ. 

-Дундад Азийн ард түмэн Туркменчүүд үндэсний морин уралдаантай юм уу?

-“Ахалтек” адуугаар ойрын зайд уралддаг морин тойруулгатай. Улсынхаа  хэмжээнд бол долоон, найман морин тойруулгатай гэж байсан. Мөн орчин үеийн  шинэ тойруулгыг барьж байгаа юм билээ. Уралдаанаас гадна “Ахалтек” адуугаа бүжгийн чиглэлээр уралдаан зохион байгуулж байсан. Уралдаануудыг нь бүгдийг төрөөс санхүүжүүлдэг хүмүүс нийлж уралдаан зохион байгуулдаг гэсэн. Адуугаа бол төрийнхөө сүлдэнд дээдэлсэн ард түмэн байна лээ. Ерөнхийлөгч нь өөрөө адуунд их сэтгэлтэй, адууг хайрладаг, өөрөө морио  унадаг  хүн байсан.

 -Уралдааны  шагнал нь хэр өндөр байх юм бэ?

 -Энэ өдрийн хамгийн өндөр чансаатай уралдаанд түрүүлсэн морио “Ландкрузер-200” машинаар шагнаж байсан. Бусад уралдаанд түрүүлсэн мориндоосуудлын автомашинаар байлсан. Үндэснийхээ морин уралдааныг өндөр дээд хэмжээнд авч явахыг гол зорилгоо болгодог ард түмэн байсан шүү. Морь түрүүлгэсэн хүмүүс нь би гэхээсээ өвөг дээдэс, адууныхаа удам угшлыг гаргахыг илүүд үздэг юм билээ. Цул гантигаар нийслэл хотоо барьж байгуулж байгаа хөдөлмөрч ард түмэн гэдэг нь харагдаж байсан. Үндэсний өв соёлоо дээдэлж, үндэсний хувцсаа өмссөн тийм ард түмэн байна лээ.

-Ярилцсанд баярлалаа.

“Алтан морь” хүндэт шагналыг С.Сэргэлэн гардан авлаа. Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж,
“Дүнжингарав-2010”-д түрүүлж, айрагдсан морьдын медаль Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хийж буй хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав-2010”-т түрүүлж айрагдсан морьдод олгох медаль бэлэн боллоо.