Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны VI их хурал

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны зургаадугаар их хурал "уламжлал, шинэчлэл, зөв менежмент" уриан дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны VI Их хурал "Уламжлал, шинэчлэл, зөв менежмент" уриан дор 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.

Их Хуралд 21 аймгийн салбар холбооноос 270 төлөөлөгч оролцон Холбооны өнгөрсөн хугацааны бодлого, үйл ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын чиг хандлага, бодлого, үйл ажиллагааныхаа чиглэлээ тодорхойлон бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэний дотор Тэргүүлэгчдийн тоог 15-аар нэмэгдүүлсэн байна.

ММСУХ-ны ерөнхийлөгчөөр Улсын Их Хурлын дэд дарга Миеэгомбын Энхболд улиран сонгогдсон бол Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Таван толгой транс" ХХК-ийн захирал, МУТМУ Д.Дагвадорж,  Дэд тэргүүнээр МУТМУ Х.Бат-Эрдэнэ, “Мон Дулаан” ХХК-ийн захирал Ш.Лхамсүрэн, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Архангай аймгийн уугуул уяач  Ч.Ганзориг нарыг сонгожээ. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар Пүрэвийн Сэргэлэн улиран сонгогдсон байна.

Их Хурлаар эрлийз ба монгол адуу, тэдгээрийг хэрхэн ялгах тухай хэлэлцээд зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгах нь зүйтэй хэмээн Их хурлын төлөөлөгчдийн олонхи шийдсэн юм. Өөрөөр хэлбэл гадаад шинж, үүлдэрлэг байдлыг харгалзахгүй болсон гэсэн үг. Харин Үндэсний их баяр наадмын эрлийз морьдын уралдааныг уяачдын баяр буюу 7-р сарын 13-нд бус 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулж байхаар шийдвэрлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд уламжлахаар тогтсон юм.

 

Өлзийт хорооллын дунд сургуулийн багш нар ОХУ-д зочиллоо. ММСУХолбоо, НМСУХолбоо ажил хэрэг болгож энэ сарын 17-нд ОХУ-ын Улаан-Үүд хотноо Итгэлт хамбад мөргөх тусгай аялалыг зохион байгууллаа.
Удирдах ажилтны улсын II зөвлөлгөөн болов ММСУХолбоо удирдах ажилтны улсын 2-р зөвлөлгөөнийг 2012 оны 5-р сарын 12 нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
“МОЛОРЭРДЭНЭ” хурдан морины уралдаан хүй долоо худагт боллоо. ММСУХ-ны 2011 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хурдан морины “МОЛОР-ЭРДЭНЭ” уралдаан зохион байгуулалтын өндөр түвшинд болж өндөрлөлөө.