Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН МОРИН, СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ III ЗӨВЛӨЛГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ

МОНГОЛЫН МОРИН, СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ III ЗӨВЛӨЛГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ

МОНГОЛЫН МОРИН, СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ III ЗӨВЛӨЛГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ

2013.04.22                                                                                 Улаанбаатар хот

ММСУХ-ны Удирдах ажилтны II зөвлөлгөөний шийдвэрийн хэрэгжилт, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар хэлэлцсэн оролцогчдын санал, хүсэлт, протоколыг үндэслэн дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:  

1. Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг орон нутагтаа хангаж ажиллах чиглэлээр аймаг, оро ннутгийн удирдлага, холбогдох байгууллагатай нягт хамтран ажиллаж, зөвшөөрөлгүй хурдан морины уралдаан зохион байгуулах явдлыг таслан зогсоох,

2. Монгол улсад адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойг тохиолдуулан Дэлхийн адууны баяр тэмдэглэн Үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн Гиннесийн номд бүртгүүлэх санал санаачлагыг сайшааж, зохион байгуулах хүрээнд ММСУХ-ны удирдлага төрийн холбогдох байгууллагатай хамтран ажиллах, орон нутгийн салбар холбоод дэмжлэг үзүүлэх,

3. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар гаргасан саналын ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдоор уламжлан УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлэх, батлуулах,

4. Монгол адууны стандартыг шинэчилэн тогтоолгох чиглэлээр холбогдох асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах, 

5. 2013 оны 9 дүгээр сард багтаан ММСУХ-ны ээлжит Их Хурлыг хуралдуулах, Их Хурлын бэлтгэл ажлыг хангах,

6. Нүүдэлчдийн үнэт өв соёл болсон хурдан морины уралдаан, хурдан морь уях, эдлэх соёлын талаар нийгмийн олон бүлэгт чиглэсэн тодорхой хөтөлбөр баталж, тодорхой арга хэмжээ зохион байгуулах, 

Энэхүү зөвлөмжийг бодит ажил хэрэг болгож ажиллахыг ММСУХ удирдлага, нийт салбар холбоодод зөвлөсүгэй.  

ЗӨВЛӨЛГӨӨНИЙ ОРОЛЦОГЧИД

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Монгол Улсын Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн цавьдар үрээг уралдаанч хүү 10 настай Х.Содномдорж унаж түрүүлгэлээ
“Их хурд 8” азарганы уралдаанд Баасансүрэнгийн Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан  азарганы уралдаанаар эхэллээ.