Мэдээ мэдээлэл

2000 Гиней Стейкс-т Макфи түрүүллээ

Английн Гурван Титмийн эхний уралдаан болох 2000 Гиней Стейкс боллоо.

Өнгөрсөн бямба гаригт алдарт Кентаки Дерби-тэй зэрэгцэн хурдан морины ертөнцийн өөр нэгэн дээд зэрэглэлийн уралдаан болсон нь Английн Гурван Титмийн эхний уралдаан болох 2000 Гиней Стейкс байлаа.


Энэ жил 202 дахь удаагаа зохиогдож байгаа 2000 Гиней Стейкс нь дэлхийн хамгийн эртний түүхтэй, алдартай уралдааны нэг билээ.


Энэ удаагийн уралдаан маш сонирхолтой болж, барианд ойрхон иртэл ямар ч адуу өнгөнд гарч, тасарч чадаагүй юм. Харин Францад уягддаг Макфи хэмээх хээр үрээ үзүүрийн уралдаанаа маш сайн хийж, барианы ойрхон ирээд бүтэн биеээр салж түрүүллээ. Энэ үрээг түрүүлнэ гэж төдий олон хүн тааварлаагүй байв. Түүнд 33 хүн тутмын 1 нь бооцоо тавьсан байжээ.

 

Түрүү хүлгийн тааврыг он гарснаас хойш л өнгөлж байсан Сент Никлэс Аббеу 6-д хурдалсан байна. Өнгөрсөн оны Европын шилдэг шүдлэн адуугаар шалгарч байсан түүнд 6 хүн тутмын 5 нь бооцоогоо даатгасан байжээ.


Нийт 19 үрээ уралдсанаас Дик Терпин аман хүзүүнд, Кенфорд Клифс гуравт тус тус хурдалсан байна. Өнгөрсөн жилийн 2000 Гиней Стейкс-т алдарт Тэнгисийн Одод түрүүлж байсан юм.

 

2000 Гиней Стейкс-г Монгол Жоки Клубын Англи дахь төлөөлөгч С.Сандагдорж үзэж сонирхсон бөгөөд энэ үеээрээ “London Thoroughbred Service” Ltd-н эзэн James Wigan зэрэг албаны хүмүүстэй уулзаж, ажил хэргийн холбоо тогтоосон байна.


Английн Гурван Титмийн дараагийн уралдаан болох Эпсом Дерби 6 дугаар сарын 5-ны өдөр болно. Эпсом Дерби-д Макфи амжилтаа бататгаж чадах уу, эсвэл Сент Никлэс Аббеу даагаа нэхэж чадах уу гэдэг нь тус уралдааныг улам сонирхолтой болгох биз ээ.


2000 Гиней Стейкс нь 1.6 км-н зайд уралддаг бол Эпсом Дерби нь 2.4 км-н зайд болдог юм.

Монгол улсын алдарт уяач Дуламын Хорлоодой 2011 оны 5-р сарын 7 нд хорвоогийн мөнх бусыг үзүүлж бидэнд хүнд гарз тохиолоо. Монгол улсын анхны эмэгтэй алдарт уяач Дуламын Хорлоодой нь Төв аймгийн Баян-Өлзийт одоогийн Борнуур суманд төрсөн.
“Морьтон Монгол залуус” төслийн баг унаагаа юүллээ. ММСУХ-ноос “Морьтон Монгол ” төслийн залуусын ,дайран өнгөрөх аймаг , сумдын салбар холбооддоо бүхийл талын тусалцааг үзүүлж ажиллахыг ,үүрэг болгосон юм.
Төвийн бүсийн уралдааны соёолонд  117 хүлэг бүртгэгджээ Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд,