Мэдээ мэдээлэл

2000 Гиней Стейкс-т Макфи түрүүллээ

Английн Гурван Титмийн эхний уралдаан болох 2000 Гиней Стейкс боллоо.

Өнгөрсөн бямба гаригт алдарт Кентаки Дерби-тэй зэрэгцэн хурдан морины ертөнцийн өөр нэгэн дээд зэрэглэлийн уралдаан болсон нь Английн Гурван Титмийн эхний уралдаан болох 2000 Гиней Стейкс байлаа.


Энэ жил 202 дахь удаагаа зохиогдож байгаа 2000 Гиней Стейкс нь дэлхийн хамгийн эртний түүхтэй, алдартай уралдааны нэг билээ.


Энэ удаагийн уралдаан маш сонирхолтой болж, барианд ойрхон иртэл ямар ч адуу өнгөнд гарч, тасарч чадаагүй юм. Харин Францад уягддаг Макфи хэмээх хээр үрээ үзүүрийн уралдаанаа маш сайн хийж, барианы ойрхон ирээд бүтэн биеээр салж түрүүллээ. Энэ үрээг түрүүлнэ гэж төдий олон хүн тааварлаагүй байв. Түүнд 33 хүн тутмын 1 нь бооцоо тавьсан байжээ.

 

Түрүү хүлгийн тааврыг он гарснаас хойш л өнгөлж байсан Сент Никлэс Аббеу 6-д хурдалсан байна. Өнгөрсөн оны Европын шилдэг шүдлэн адуугаар шалгарч байсан түүнд 6 хүн тутмын 5 нь бооцоогоо даатгасан байжээ.


Нийт 19 үрээ уралдсанаас Дик Терпин аман хүзүүнд, Кенфорд Клифс гуравт тус тус хурдалсан байна. Өнгөрсөн жилийн 2000 Гиней Стейкс-т алдарт Тэнгисийн Одод түрүүлж байсан юм.

 

2000 Гиней Стейкс-г Монгол Жоки Клубын Англи дахь төлөөлөгч С.Сандагдорж үзэж сонирхсон бөгөөд энэ үеээрээ “London Thoroughbred Service” Ltd-н эзэн James Wigan зэрэг албаны хүмүүстэй уулзаж, ажил хэргийн холбоо тогтоосон байна.


Английн Гурван Титмийн дараагийн уралдаан болох Эпсом Дерби 6 дугаар сарын 5-ны өдөр болно. Эпсом Дерби-д Макфи амжилтаа бататгаж чадах уу, эсвэл Сент Никлэс Аббеу даагаа нэхэж чадах уу гэдэг нь тус уралдааныг улам сонирхолтой болгох биз ээ.


2000 Гиней Стейкс нь 1.6 км-н зайд уралддаг бол Эпсом Дерби нь 2.4 км-н зайд болдог юм.

Очирваанийн хурд-2009 Баруун бүсийн уралдаан Монгол төрийн их шүтээн Очирваань бурхан заларсан Отгонтэнгэр уулаа сүлдлэн дээдэлсэн Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг “Хүрэн тал” гэдэг газар зохиогдсон “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн хурдан морины уралдаан ёслол төгөлдөр сайхан болж өнгөрлөө. Энэ уралдаанд Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн газар газрын олон сайхан алтан тууртууд тоосоо өргөсөн байна.
МУ-ын Тод манлай уяач Ц.Хэнмэдэх: Яваандаа морио хайрлаад дараагийн наадам бий шүү дээ гээд уужирдаг болчихдог юм Унаган адуугаараа наадан улсын тэр тусмаа дээд цолонд хүрсэн хийморилог нэгэн бол Монгол улсын Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх юм.
МАНАЙ ХОЛБОО БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙН ЖИЛ, ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДАЛ ДҮҮРЭН БАЙНА ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос дараах асуултанд хариу авлаа.