Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбооны Ажлын албаны дарга Б.Батбаатар, тэргүүлэгч МУМУ П.Сэргэлэн нараар ахлуулсан баг 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс 06 дугаар сарын 1-ны өдрүүдэд Хэнтий аймгийн 5 сумдад томилолтоор ажиллаж байна.

Томилолтын баг 5 сумын 265 орчим уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 383 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 70 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

20-р зууны манлай уяач Д.Даваахүүгийнд Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант зочлов Монгол адууг нүдээр харж, Монгол уяачтай уулзах хүсэлтээ эрт илэрхийлсэн ноён Гай Сержант Данзаннямын Даваахүү уяачийнд зочлов. Ноён Гай Сержантын Өвөө, аав нь уяач хүмүүс байсан гэдэг. Одоо нэг ах нь Шинэ Зеланд улсдаа нэртэй сайн уяач гэсэн. Ноён Гай Сержант бол багаасаа адууны дэргэд өссөн 20 гаруй адуутай хүн юм билээ.
Монгол Улсын чансаа өндөр уяач, унаач хүүхэд, азарга, их насны морьдыг тодрууллаа Монголын морин спорт, уяачдын холбоо рейтингийн зөвлөл байгуулж анх удаа уяачид, хурдан морь унаач, азарга, их насны морьдоо чансааллаа. Тухайн онд үзүүлсэн амжилтыг онооны дарааллаар чансаалан анх удаа Монгол Улсын “2009 оны өндөр чансаатай 9 уяач”, “Есөн унаач хүүхэд”, “Есөн азарга” “Есөн их насны морьд”-ыг эрэмбэлэн гаргалаа.
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа 1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Амгалангийн хонгор даагыг уралдаанч хүү Загдзүсэмийн Бямбажаргал унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Сосорын Мөнхбатын хар даагыг уралдаанч хүү Үүрийнтуяагийн Бумба-Аюуш унаж аман хүзүүнд хурдлууллаа