Мэдээ мэдээлэл

Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам хязаалан насны уралдаан

Хурдан хязаалангийн уралдаанд -Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд түрүүлэв.

-Аман хүзүүнд  Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээр хурдаллаа.

-Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын хонгор хурдалж, 

-айргийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын уугуул, “Тавантолгой транс” компанийн захирал, улсын  Алдарт уяач Д.Дагвадоржийн зээрд, айргийн тавд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Ж.Нямлхагвын хээр тус тус хурдлав.

-Айргийн гуравт хурдалсан хонгор үрээ бол 20-р зууны манлай уяач Данзаннямын Даваахүүгийн хүү Баянбатын хурдан хүлэг юм. 1949 онд ардын хувьсгалын 28 жилийн ойгоор Баянцагааны Борын Галтын халиун азарга айргийн

-тавд хурдлуулж байсан бол, 1954 онд ардын хувьсгалын 33 жилийн ойгоор Галтын ач хүү Мөнхийн Данзаннямын сартай зээрд хязаалан айргийн дөрөвт хурдалж байжээ. Мөн Галтын ач хүү монгол улсын хөдөлмөрийн баатар Мөнхийн Дашийн халиун азарга 1965 онд улсын наадамд айргийн гуравт тус тус хурдалсан түүх байдаг. 20-р зууны манлай, монгол улсын тод манлай уяач  Данзаннямын хүү Даваахүү 1978 онд морин тойруулгын "Зандан" хүрэн морио түрүүлгэж, "сайвар" хээр морио айргийн гуравт хурдлуулж, их уяачийн амжилтын гараагаа эхлүүлж байжээ. 2012 онд ардын хувьсгалын 91 жилийн ойгоор Даваахүүгийн хүү Баянбатын хонгор үрээ айрагдснаар эднийхэн улсын наадамд мөн л дөрвөн  үеэрээ хурдан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан нэгэн гэр бүл боллоо.  


 

Монгол Улсын “Алдарт уяач” дөрвөөр нэмэгдлээ Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн уяачид Монгол төрийн ордонд “морилж” алдар цолоо хүртдэг уламжлалтай. Монгол Улсын “Алдарт”, “Манлай”, “Тод манлай” уяачийн болзол хангасан уяачид ийнхүү төрийн ордны ёслолын танхимд очиж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ гарддаг.
Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, ноён Гай Сержантыг ажлын өрөөндөө хүлээн авч уулзав Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын морины холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн ноён Гай Сержанттай уулзаж Ази болон Олон улсын морины бодлого, Монголын үндэсний хурдан морины бодлого үйл ажиллагаа, уяачдын талаар харилцан ярилцлаа.