Мэдээ мэдээлэл

Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам хязаалан насны уралдаан

Хурдан хязаалангийн уралдаанд -Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд түрүүлэв.

-Аман хүзүүнд  Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээр хурдаллаа.

-Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын хонгор хурдалж, 

-айргийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын уугуул, “Тавантолгой транс” компанийн захирал, улсын  Алдарт уяач Д.Дагвадоржийн зээрд, айргийн тавд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Ж.Нямлхагвын хээр тус тус хурдлав.

-Айргийн гуравт хурдалсан хонгор үрээ бол 20-р зууны манлай уяач Данзаннямын Даваахүүгийн хүү Баянбатын хурдан хүлэг юм. 1949 онд ардын хувьсгалын 28 жилийн ойгоор Баянцагааны Борын Галтын халиун азарга айргийн

-тавд хурдлуулж байсан бол, 1954 онд ардын хувьсгалын 33 жилийн ойгоор Галтын ач хүү Мөнхийн Данзаннямын сартай зээрд хязаалан айргийн дөрөвт хурдалж байжээ. Мөн Галтын ач хүү монгол улсын хөдөлмөрийн баатар Мөнхийн Дашийн халиун азарга 1965 онд улсын наадамд айргийн гуравт тус тус хурдалсан түүх байдаг. 20-р зууны манлай, монгол улсын тод манлай уяач  Данзаннямын хүү Даваахүү 1978 онд морин тойруулгын "Зандан" хүрэн морио түрүүлгэж, "сайвар" хээр морио айргийн гуравт хурдлуулж, их уяачийн амжилтын гараагаа эхлүүлж байжээ. 2012 онд ардын хувьсгалын 91 жилийн ойгоор Даваахүүгийн хүү Баянбатын хонгор үрээ айрагдснаар эднийхэн улсын наадамд мөн л дөрвөн  үеэрээ хурдан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан нэгэн гэр бүл боллоо.  


 

ММСУХ-ны "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөн Архангай аймагт боллоо. ММСУХ орон нутгийн бүх салбар холбооддоо зохион байгуулж байгаа "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөнийг Архангай аймагт 2012 оны 2-р сарын 9-ны өдөр зохион байгууллаа.
Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид шинээр төрөн гарлаа. Олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улс , бүсийн наадмуудаас түрүү, айраг авсан уяачдад улсын цол хүртээлээ.