Мэдээ мэдээлэл

Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам хязаалан насны уралдаан

Хурдан хязаалангийн уралдаанд -Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд түрүүлэв.

-Аман хүзүүнд  Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээр хурдаллаа.

-Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын хонгор хурдалж, 

-айргийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын уугуул, “Тавантолгой транс” компанийн захирал, улсын  Алдарт уяач Д.Дагвадоржийн зээрд, айргийн тавд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Ж.Нямлхагвын хээр тус тус хурдлав.

-Айргийн гуравт хурдалсан хонгор үрээ бол 20-р зууны манлай уяач Данзаннямын Даваахүүгийн хүү Баянбатын хурдан хүлэг юм. 1949 онд ардын хувьсгалын 28 жилийн ойгоор Баянцагааны Борын Галтын халиун азарга айргийн

-тавд хурдлуулж байсан бол, 1954 онд ардын хувьсгалын 33 жилийн ойгоор Галтын ач хүү Мөнхийн Данзаннямын сартай зээрд хязаалан айргийн дөрөвт хурдалж байжээ. Мөн Галтын ач хүү монгол улсын хөдөлмөрийн баатар Мөнхийн Дашийн халиун азарга 1965 онд улсын наадамд айргийн гуравт тус тус хурдалсан түүх байдаг. 20-р зууны манлай, монгол улсын тод манлай уяач  Данзаннямын хүү Даваахүү 1978 онд морин тойруулгын "Зандан" хүрэн морио түрүүлгэж, "сайвар" хээр морио айргийн гуравт хурдлуулж, их уяачийн амжилтын гараагаа эхлүүлж байжээ. 2012 онд ардын хувьсгалын 91 жилийн ойгоор Даваахүүгийн хүү Баянбатын хонгор үрээ айрагдснаар эднийхэн улсын наадамд мөн л дөрвөн  үеэрээ хурдан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан нэгэн гэр бүл боллоо.  


 

ММСУХ-ны тэргүүлэгчид энгэрийн тэмдэгтэй болов Монголын Морин спорт, Уяачдын холбооны тэргүүлэгчид энгэрийн тэмдэгтэй болов.
Морины тухай дууг гарамгай сайн дуулдаг дуучдыг шалгаруулах “ТОЛИН ХУЛ МИНУ ЗЭЭ” мэргэжлийн дуучдын улсын уралдаан болов Төрийн наадамд түрүүлж, 1998 онд болсон анхны “их хурд-I” уралдаанд айргийн дөрөвт хурдалж байсан Монгол улсын манлай уяач Гаваагийн Батхүүгийн “ТОЛИН ХУЛ” азарганд зориулсан “ТОЛИН ХУЛ” дууг бүтээж олны хүртээл болгосон билээ.
Хурдан морины уралдааны дүрмэнд өөрчлөлт оров. Хүүхэдгүй ирсэн морийг 5 байраар ухрааж барина. -Уралдааны зай хэмжээг тухайн жилийн зуншлага,цаг агаарын байдал,давхар уяаны онцлог зэргийг харгалзан үзэж уян хатан хэлбэлзэлтэй тогтоож өгөх. Тухайлбал: Азарга 22-24 км Их нас 24-26 км Соёолон 22-24 км Хязаалан 15-17 км Шүдлэн 12-14 км Даага 10-12 км -Хүй долоон худгийн хурдан морины уралдааны замыг төрийн хамгаалалтанд авах. Уг дүрмэнд өөрчлөлт оруулах саналыг ММСУХ -оос Монгол улсын Засгийн газарт хандан гаргасан байна.