Мэдээ мэдээлэл

Мэдэгдэл

Мэдэгдэл

Монголын хурдан морины уралдааны дүрмийг зөрчин, Монгол Улсын Шадар сайдын 2005 оны “Хурдан морины уралдаанд оролцох хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” зөвлөмж, 2010 оны Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, ММСУХ-той хамтран гаргасан уриалга, Монголын Морин Спортын Уяачдын Холбоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газартай хамтран  ажиллах хамтын ажиллагааны гэрээ, Идэр 3 есийн жавар тачигнасан өвөл цагт хурдан морь уралдуулж балчир хурдан морь унаач хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдал, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны бодлого, үйл ажиллагааг зөрчсөн буруутай энэ үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж эрхэм уяачид, хурдан морь сонирхогч, хурдан морины зүтгэлтнүүд та бүхэндээ  дараах мэдэгдлийг Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос гаргаж байна.

Монголын хурдан морины уралдааны дүрмийн 4.7-д Билгийн тооллын намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-нийг хүртэл уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Ийм учир Идэр 3-н есийн хүйтэнд өндөр бооцоот уралдаан зарлаж бага насны хүүхдийг мөнгө олох арга хэрэгсэл болгож байгаа ерөнхий зохион байгуулагч “Нэг үе” галын гишүүн О.Билгүүн, “Жейл” ХХК-ний удирдлагад хөр цасны зузаан, хүйтэн хайруу цагт хурдан морь унаач хүүхэд унах, гэмтэхээс болгоомжилж хууль бус энэ уралдаанаа зогсоохыг , Монголын олон мянган уяач, хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалдаг Монголын Морин Спорт,Уяачдын Холбооноос шаардаж байна.

Монголын хурдан морины уралдааны зохион байгуулалт, зэрэглэлийн асуудлыг зохицуулсан хурдан морины уралдааны дүрмийг зөрчсөн уг уралдааныг олон нийтэд сурталчилж буй мэдээллийн хэрэгслүүдэд уг сурталчилгаагаа зогсоохыг  анхааруулж байна.

 Хөхөө өвлийн цагт, зөвшөөрөлгүй  хууль зөрчсөн ийм уралдаанаас болж, уяачдын тухай буруу ташаа мэдээлэл нийгэмд хүрч баячууд, уяачид  зэрлэг зугаа цэнгэлдээ балчир хүүхдийг мөнгөолох арга хэрэгсэл болгож байна гэх мэтчилэн сөрөг мэдээлэл олон түмэнд хүрч морин уралдааны цаашдын хөгжлийн явцад саад учирч  байгааг “Жейл” ХХК болон “Нэг үе” галынханд  анхааруулж байна.

Хүн төрөлхтөний өв соёл болсон эрийн гурван наадам тэр дундаа олон зуун жилийн түүхтэй хурдан морины уралдаан нь уралддаг цаг нартайг анхаарч, энэ соёлоо залуу хойч үедээ  зөв мэдлэг, зөв ёс суртахуунтайгаар  өвлүүлэн үлдээх  нь монголчууд бид, энэ соёлыг эрхэмлэдэг монгол хүн бүрийн үүрэг гэдгийг сануулж байна.

                                          Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо

2012.01.19

 

УИХ-ын гишүүн, МУ-ын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд Азийн морин уралдааны 33-р бага хурал УИХ-ын гишүүн, МУ-ын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд Азийн морин уралдааны 33-р бага хурал дээр Монголын хурдан морины түүхэн хөгжлийн талаар итгэл тавьсан юм. ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдоос цөөн асуулт асуусанаа уншигч та бүхэндээ толилуулж байна.
Төвийн бүсийн уралдааны нээлт боллоо Монголын морин спорт, уяачдын холбооноос төвийн бүсийн хурдан морины уралдааныг өнөөдөр Хүйн долоон худагт тус холбооны үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ.
“Монгол морь дэлхийн дээд амжилтанд” Баримтат кино Монгол хүний үнэнч нөхөр нь болж дэлхийн талыг туулж, их түүхийг бүтээлцсэн монгол адуу, Монгол морины уралдаан, морьтон Монголчуудын өв соёл, зан заншил, уламжлалыг дэлхийн нийтэд сурталчилан таниуллаа...