Мэдээ мэдээлэл

Дүнжингарав-2018” уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа

1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Давгадоржийн хар буурал азаргыг 12 настай уралдаанч хүү О.Гончигсумлаа унаж түрүү магнайд хурдлууллаа

2.Ховд аймгийн Мянгад сумын Загджавын Мэндсайханы зээрд азаргыг 13 настай уралдаанч хүү Бөхчулууны Баатарчулуун унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул  Гончигийн Цоггэрэлийн хээр азаргыг 12 настай Ц.Батхүү унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Яйчилын Ганбаатарын улаан буурал азаргыг 12 настай уралдаанч хүү Отгонтуяагийн Ган-Эрдэнэ унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын Халиун  12 настай уралдаанч хүү Пүрэвсүрэнгийн Эрдэнэбат унаж айргийн тавд хурдлууллаа

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн Морин сүлдэт хуурыг заллаа. Азийн морин уралдааны холбооны гишүүн, Монголын Үндэсний Олимпийн хорооны гишүүн ММСУХ-ны 2011 оны шинэ жилийн цэнгүүн дээрээ Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн Морин сүлдэт хуурыг залсан юм.
2000 Гиней Стейкс-т Макфи түрүүллээ Английн Гурван Титмийн эхний уралдаан болох 2000 Гиней Стейкс боллоо.