Мэдээ мэдээлэл

Аймаг, Хот, Сумдын Морин, спорт уяачдын холбоонд

Хурдан морины уралдаан зохион байгуулалт болон унаач хүүхдийн аюулгүй байдлын талаар зөвлөмж, чиглэл өгөх тухай

Сүүлийн үед манай улсын бүх аймаг, сумын нутаг дэвсгэрт дурын хүн хурдан морины уралдааныг санаачлан, зарим тохиолдолд бооцоот хэлбэрээр зохион байгуулах явдал ихэсч, улмаар хүүхэд мориноос унах, гэмтэх бэртэх, улмаар эндсэн харамсалтай үйл явдал гараад байна.

Хурдан морины уралдааны зохион байгуулалт, зэрэглэлийн асуудлыг зохицуулсан Хурдан морины Уралдааны Дүрмийг зөрчсөн олон уралдаан зохион байгуулагдаж буйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ММСУХ-ноос санаачилан зохион байгуулж байгаа тухай ташаа мэдээлэл гарч, уламжлалт соёлын өв болсон хурдан морины уралдааныг баячуудын зэрлэг зугаа цэнгэл гэхчлэн буруу ойлголт нийгэмд үүсээд байна. 

Дээрх асуудлыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн, 2011 оны 11/18 дугаар тогтоолыг гаргасны дагуу дараах чиглэл, зөвлөмжийг хүргүүлж байна. 

1.       Монгол Улсын Шадар сайдын 2005 оны “Хурдан морины уралдаанд оролцох хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” зөвлөмж, 2010 оны Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, ММСУХ-той хамтран гаргасан уриалгыг хэрэгжүүлэх, сурталчлах чиглэлээр идэвх санаачлага гарган аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, 

2.       Нутаг дэвсгэртээ зохион байгуулж буй хурдан морины уралдааныг тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл авах журам бий болгох талаар зөвшилцөн тодорхой шийдвэр гаргуулах, зөвхөн Засаг даргаас зөвшөөрсөн засаж янзалсан зам талбайд зохион байгуулах, 

3.       Ийнхүү зөвшөөрөл авсан тохиолдолд уралдааныг зохион байгуулах Комиссыг томилон ажиллуулах, улмаар комисст салбар холбооны төлөөлөгч, хүүхдийн байгууллага болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг заавал оролцуулах, 

4.       Хурдан морь унаач хүүхдийн эцэг, эх, харгалзан дэмжигчээс албан ёсны зөвшөөрөл авах, хурдан морины уралдаанд зөвхөн даатгалд хамрагдсан хүүхдийг оролцуулдаг болох,

5.       Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, тухайн цаг агаарын нөхцөлд тохирсон хувцас, хэрэглэлтэй эсэхийг шалгах, шаардлага хангахгүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй байх арга хэмжээ авах,

6.       Албан ёсны зөвшөөрөлгүй болон зохион байгуулах комиссгүйгээр уралдаан зохион байгуулсаны улмаас унаач хүүхэд бэртсэн, гэмтсэн тохиолдолд аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцуулах талаар холбогдох байгууллагад хандах,

 

Цаашид аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бүх хурдан морины уралдааны талаарх мэдээллийг улирал бүр ММСУХ-нд ирүүлэх нь зүйтэй байна.

.

 

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.ЭНХБОЛД

 

2021 ОНД ЗУРГААН БҮСИЙН УРАЛДААН БОЛНО ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдах хурдан морины зуны бүсийн уралдаан наадмын товыг баталж, тогтоол гарган танилцуулга, холбогдох бичиг баримтын хамт Засгийн газарт хүргүүлжээ. 2021 онд зохион байгуулах бүсийн уралдаан болон цаг үеийн асуудлуудын талаар ММСУХ-ны Ажлын албаны дарга Б.Батбаатараас тодрууллаа.
Хаврын уралдааны талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод, гишүүдэд үүрэг чиглэл өглөө Хаврын уралдааны зохион байгуулалтыг сайжруулах, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцээд аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод, нийт гишүүд, уяачдад холбогдуулан дараах үүрэг чиглэлийг хүргүүлж байна
2017 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа 2017 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа