Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд ММСУХ-ны Тэргүүлэгч Н.Мөнхбаясгалангаар ахлуулсан баг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн бүх сумдад томилолтоор ажиллаж байна. Томилолтын баг 16 сумын 608 орчим уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 347 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 308 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ИХНАСНЫ УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ИХНАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 383 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...
Баруун бүсийн хурдан морины уралдаан Увс аймаг Увс аймгийн Улаангом хотноо 2011 оны 07 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын хурдан морь унаач хүүхдүүд стандартын хамгаалалтын хувцас хэрэгслэлтэй улсын наадамд уралдлаа. Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний 100, Их Монгол Улсыг байгуулсаны 805, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.