Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны 2011 оны 02 сарын 23 ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын 11/6 дугаар тоот тогтоол

Улсын баяр наадмын хурдан морины уралдааны тухай

 ММСУХ-ны Дүрмийн 2.1, 2.4-т заасныг үндэслэн, салбар холбоод, уяачдаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

 1.       Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд 1 болон 2 дугаар үеийн эрлийз цусны адууг монгол адуунаас тусад нь жил бүр 7 дугаар сарын 13-ны өдөр уралдуулж байхаар тогтоосугай.   
2.       Монгол улсын Засгийн газрын шийдвэртэй бүсийн хурдан морины уралдаанд 1 болон 2 дугаар үеийн эрлийз цусны адууг уралдуулах  асуудлыг тухайн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулж буй орон нутгийн захиргааны байгууллага болон салбар холбоод хамтран шийдвэрлэж байхыг зөвшөөрсүгэй.    
3.       Энэхүү тогтоолыг холбогдох бусад байгууллагад уламжлан, цаашид хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг ММСУХ-ны нарийн бичгийн дарга /П.Сэргэлэн/-д даалгасугай.

 

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.ЭНХБОЛД           
                                  
ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.СЭРГЭЛЭН   

4249 хурдан морь нэгэн гараанаас зэрэг гарч уралдан Дэлхийн дээд амжилтыг тогтоов Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны санаачилгаар Монгол хүний үнэнч нөхөр нь болж дэлхийн талыг туулж, их түүхийг бүтээлцсэн монгол адуу, Монгол морины уралдаан, морьтон Монголчуудын өв соёл, зан заншил, уламжлалыг дэлхийн нийтэд сурталчилан таниулж, нэгэн гараанаас 4249 морийг зэрэг гарган уралдуулж дэлхийн дээд амжилтыг тогтоон Дэлхийн Гиннест бүртгүүлэв.
ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2-р хурал ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2 дугаар сарын 10-нд болжээ.