Мэдээ мэдээлэл

Монгол наадамд зөвхөн Монгол морьд уралдана.

2011 оны 2 дугаар сарын 23-ний ММСУХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол, Эрлийз морьдын уралдааны асуудлыг авч хэлэлцлээ

2011 оны 2 дугаар сарын 23-ний ММСУХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол, Эрлийз морьдын уралдааны асуудлыг авч хэлэлцлээ. Хурлыг ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол улсын шадар сайд  М.Энхболд даргалж эрлийз буюу 1, 2-р үеийн эрлийз морьдыг тусад нь уралдуулах саналыг ММСУХ-ны Ерөнхийлөгч өөрөө гаргаж тэргүүлэгчидэд танилцууллаа. 
2010 оны 5 сард ММСУХ-ны “Удирдах ажилтаны улсын анхдугаар зөвлөгөөн” хийж, энэ зөвлөгөөнөөс  эрлийз адууг Монгол адуунаас тусад уралдуулах тухай зөвлөмж гаргаж ММСУХ-ны тэргүүлэгч гишүүдэд хүргүүлсэн. Мөн ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар эрлийз адууг Монгол адуунаас тусад уралдуулах тухай саналыг хоёр удаа авч хэлэлцэж байсан. 2011 оны 1 дүгээр сард  Бүх  аймгуудын салбарт холбоодоос Эрлийз, Монгол морьдыг хэрхэн уралдуулах тухай санал авахад 20 аймаг саналаа өгснөөс 19 аймгийн уяачид Эрлийз адууг Монгол адуунаас тусад нь уралдуулах саналаа албан ёсоор өгсөн байв. Зөвхөн Орхон аймгийн уяачид хамтад нь уралдуулах санал өгсөн байна. ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд Монгол морьдыг, Эрлийз морьдоос тусад нь уралдуулах саналыг тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж ММСУХ-ноос эрлийз морьдыг , монгол морьдоос тусад нь уралдуулах шийдвэр гаргалаа. Энэ зунаас эхлэн Үндэсний их баяр наадамд зөвхөн монгол морьд уралдах бөгөөд эрлийз морьд 7 дугаар сарын 13-ны өдөр тусдаа уралдах юм байна. Бүсийн уралдаануудын хувьд тухайн аймгийн ЗДТГ, ИТХ, Морин Спорт Уяачдын Холбоо өөрсдөө шийдэх боломжийг олголоо. ММСУХ энэ асуудлыг  олон талаас нь анхааралтай авч судлан Монгол улсын бүх аймаг, сум, дүүрэг дэхь салбарууд, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, морь сонирхогчид, үзэгч олон түмнийхээ санал хүсэлтийг үндэслэн  энэхүү шийдвэрийг  гаргалаа.

АЙМГИЙНХАА ШИЛДЭГ ХҮЛГИЙГ ТОДРУУЛЖ, ТҮРҮҮЛСЭН СУМЫГ ЭРЛИЙЗ АЗАРГАН ҮРЭЭГЭЭР ШАГНАНА Хүлэг сайн морины тухай яриа Монгол нутгийн өнцөг булан бүхэнд өрнөж буй монгол наадмын дараахан манай сурвалжлагч “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Чимиддоржийн Ганзоригтой уулзжээ. Алба ажил их, зав чөлөө бага байдаг энэ эрхэмтэй уулзаж цөөн асуултанд хариу авсныг нийтэлж байна.
Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Монгол улсын 2014 оны Өндөр чансаатай 9-н уралдаанч хүүхдүүд Монгол улсын 2014 оны Өндөр чансаатай 9-н уралдаанч хүүхэд