Мэдээ мэдээлэл

“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа

1.Дорнод аймгийн Матад сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Бат-очирын Цэндбаатарын хээр үрээг уралдаанч хүү Г.Хүслэнбаяр унаж түрүү магнайд хурдлууллаа

2.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар азаргыг уралдаанч хүү Б.Эрдэнэхуяг унаж айргийн гуравт хурдлууллаа

 

ММСУХ ивээн тэтгэгчиддээ холбооны тусгай шагнал гардуулав ММСУХ-ны удирдлага “Дүнжингаравын хурд-2009” Хаврын төвийн бүсийн уралдааныг ивээн тэтгэсэн байгууллага, хүмүүсийг “Бройхаус” ресторанд хүлээн авч уулзан, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд холбооны хүндэт өргөмжлөл, холбооны тусгай шагналаар шагнав.
ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо. "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.