Мэдээ мэдээлэл

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа

1.Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн Саарал үрээг 11 настай уралдаанч хүү Б.Цогтжавхлан унаж түрүү магнайд хурдлууллаа

2.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Мандахын Мөнхбатын Бор үрээг 12 настай уралдаанч хүү О.Тэмүүжин унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Төв аймгийн Аргалант сумын уугуул Дорлигжавын Амгаланбаатарын Бор үрээг 11 настай уралдаанч хүү Э.Балжинням унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Төмөрбаатарын Галбадрахын Халтар үрээг 11 настай уралдаанч хүү М.Батцоож унаж айргийн дөрөвт хурдлууллаа

 

5. Увс аймгийн Өмнөговь сумын уугуул Ц.Ганбатын Зээрд үрээг 11 настай уралдаанч хүү У.Билгүүндалай унаж айргийн тавд хурдлуулаа

6. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Б.Нямрэнчингийн Саарал үрээг 10 настай уралдаанч хүү П.Мягмарсүрэн унаж хурдлууллаа

7. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Л.Эрдэнэбатын Хүрэн халзан үрээг 11 настай уралдаанч хүү н.Цогтсайхан унаж хурдлууллаа

8. Увс аймгийн Малчин сумын уугуул Ц.Нүүдэлийн Хонгор үрээг 12 настай уралдаанч хүү П.Амарбаяр унаж хурдлууллаа

9. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул М.Элдэв-Очирын Хонгор халзан үрээг 11 настай уралдаанч хүү Д.Баярсайхан унаж уралдууллаа

10. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Ц.Алтаншагайгийн Хүрэн үрээг 11настай уралдаанч хүү А.Баясгалан унаж хурдлууллаа

11. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Батхишигийн Гоё халиун үрээг 11 настай уралдаанч хүү Б.Батсүх унаж хурдлууллаа

12. Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул  Д.Доржсүрэнгийн Хүрэн үрээг 13 настай уралдаанч хүү Э.Чинзүрх унаж хурдлууллаа

13. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Б.Нямсүрэнгийн Халзан үрээг 11 настай  уралдаанч хүү Н.Сэр-Од унаж хурдлууллаа

14. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Ч.Батсуурийн Хүрэн үрээг 11 настай уралдаанч хүү Б.Дамдин-Очир унаж хурдлууллаа

15. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Б.Дэмбэрэлданзаний Саарал үрээг 12 настай уралдаанч хүү С.Хүдэрчулуун унаж хурдлууллаа

Хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгов. ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гавьяа байгуулсан байгууллага, хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг монголын хурдан морины үйл хэргийг харамгүй сайхан сэтгэлээр ивээн тэтгэж ирсэн хурдан морины зүтгэлтэн Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгохоор ММСУХ шийдвэрлэжээ.
“ДҮНЖИНГАРАВ-2014”ХАВРЫН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХӨТӨЛБӨР Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо худгийн Цагаан хөтөлд зохиогдоно.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан "ARC DE TRIOMPHE" боллоо. Дэлхийн морьтны соёлын зүтгэлтнүүд Парис хотод чуулж байна.