Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны гадаад харилцаа нэгэн шинэ хуудсаар баяжив

БНСУ-ын Гумин хотын төлөөлөгчид Монгол сайхан оронд минь хүрэлцэн иржээ.

БНСУ-ын Гумин хотын төлөөлөгчид Монгол сайхан оронд минь хүрэлцэн иржээ. Гумин хотын төлөөлөгчид  юун түрүүн Морьтон Монголчууд тэр дундаа уяачдын байгууллагатай уулзах хүсэлтээ гаргаж ММСУХ-ны удирдлагатай уулзаж ярилцав.  Гумин хот Солонгос улсдаа аж үйлдвэр хөгжсөн тэр дундаа  цахилгаан бараа үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг хот юм. Гумин хотын ИТХ-ын тэргүүлэгч гишүүн Hur,Bok манай хот шинээр морин тойруулга барихаар төлөвлөж байгаа гээд монгол адууны онцлог, уях арга барил, адууны үнэ цэнэ гээд олон асуултыг асууж лавласан юм. Цаашид хамтарч ажиллах санал хүсэлтээ илэрхийлж  Морьтон монголчууд та бүхэн дуртай цагтаа манай Гумин хотод зочлохыг урьсан юм.     

Мэдэгдэл Мэдэгдэл
ММСУХ-ны Ерөнхийлөгч, МУТМУ Ц.Батсайханы унага тамгалах ёслолын арга хэмжээ боллоо Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын тод манлай уяач Цогтын БАТСАЙХАНЫ унага тамгалах ёслолын арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.
Дүнжингаравын хурд-2009 Төвийн бүсийн Дүнжингаравын хурд-2009 Улаанбаатар хотын 370 жилийн ойн нэрэмжит уралдаан энэ оны 2 дугаар сарын 27-нд буюу шинийн 3-нд Төв аймагт боллоо.